Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах уу?

1 124

"Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-нд буюу өнөөдөр БНХАУ-д айлчилна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн" гэх мэдээлэл тарж эхлээд байна. Учир нь Хятадын олон улсын радиогийн Монгол цахим сувгаар энэ талаар өнөөдөр яг ингэж мэдээлжээ. 
Түүнчлэн манай хэвлэлүүдэд дурьдсанаар, айлчлалын хүрээнд шинэ коронавирусын талаар болон нүүрс, бусад бүтээгдэхүүний талаар хэлэлцэнэ. Улмаар буцаж ирээд тэрээр хөл хорионд орж тусгаарлагдах бөгөөд энэ тухай мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар нууцалж байгаа гэх.

Энэ мэт мэдээлэл нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч ихээхэн шүүмжлэл дагуулж эхлээд байгаа юм. Тухайлбал, БНХАУ руу Ерөнхийлөгч ганцаараа явахгүй нь тодорхой. Тэр олон хүнийг эрсдэлд оруулах нь буруу... Хятадад очоод өвчтөнүүдэд сэтгэлийн дэм өгч тэврэлдэх үү, яах уу... Дараа нь Солонгосын Тэгү хотод очоорой гэхчлэн хатуухан үгс Ерөнхийлөгчийг "байлан" шуугиж байна. 

Тэгвэл үнэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид айлчлал хийх болсон уу? Эсвэл товлогдсон айлчлал цуцлагдаагүй байсан нь ийнхүү мэдээллийн хэрэгслээр түгээд байна уу гэдэг дээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор ямар нэг тайлбар өгөөгүй байна. Ямартай ч эх сурвалжийн хэлснээр Ерөнхийлөгч болон ажлын баг бүрэлдэхүүн нь хаашаа ч яваагүй, ажлын байрандаа байгаа гэнэ. Тиймээс дээрх мэдээ маргаан дагуулах болсон юм.

ГХЯ-ны цахим хуудаснаа мөн л айлчал хийх тухай мэдээлжээ. Тодруулбал, Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.