Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 16 дахь жилдээ зарлагдлаа

603

Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч Голомт банк оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 16 дахь жилдээ зарлалаа.
Монгол Улсад анх удаа бизнесийн байгууллагуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилсан тус хөтөлбөр нь өдгөө 16 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд энэ хугацаанд нийт 1300 оюутанд тэтгэлэг олгон сурах хүсэл эрмэлзэлд нь хөрөнгө оруулжээ. Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн жилийн турш тэтгэлэг авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, цаашлаад сургуулиа төгсөөд тус банканд ажиллах боломжтой болдгоороо томоохон ач холбогдолтой юм. 
Тэтгэлэгт хамрагдахын тулд Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 3 болон 4 дүгээр курсын суралцагч байх үндсэн шаардлагыг тавьж байгаа ба оюутнуудын материалыг Голомт банкны Төв оффист болон цахим хаягаар хүлээн авч байна.
Бүрдүүлэх материал:
  • Сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн тодорхойлолт
  • 1 хувь цээж зураг
  • Албан шугамаар өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт
  • “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эсээ бичих
  • Гаргасан амжилт болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байсныг гэрчлэх баримтуудын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
Өргөдөл хүлээн авах:
  • Цаасаар: Голомт банкны төв байрны 1 давхарт харилцагчийн зөвлөхөд хүлээлгэн өгнө.
  • Цахим хэлбэрээр: https://student.golomtbank.com/#/ холбоосоор орж анкет бөглөнө.
 Шалгаруулалт хэрхэн явагдах:
1-р үе шат: Материал хүлээн авах
2-р үе шат: Бүлгийн сонгон шалгаруулалт
3-р үе шат: Ганцаарчилсан ярилцлага
4-р үе шат: Ёслолын арга хэмжээ
Материал хүлээн авах хугацаа: 2020.09.21-2020.10.02
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.