ХАМТАРСАН СЭТГҮҮЛЧДИЙН БАГ: ӨМӨЗО-ны Янь Гү Фан ГРУПП-д очлоо

484

"Ядуурлаас ангижруулахуй хятад улс” Хятад Монголын хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний хүрээнд Өвөр Монголын сэтгүүлчид ӨМӨЗО-ны Янь Гү Фанд очлоо.

Янь Гү Фан групп нь 2012 оны наймдугаар сард Ү Чуань шянд байгуулагджээ. Нийт 68 ажилтантай энэхүү үйлдвэр нь 10 мянган тонн овьёос боловсруулах үйлдвэр, овьёосны ислэг боловсруулах үйлдвэр, төмсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр бүхий энэхүү томоохон үйлдвэр нь овьёос тариалдаггүй  тариаланч нартай урьдчилан захиалгын гэрээ байгуулан овьёосний түүхий эд авдгаараа онцлог юм. Энэ нь Тариаланчдын үр тарианы борлуулалтын асуудлыг шийддэг чухал ач холбогдолтой ажээ. Ядуурлаас ангижруулах гол сэдвийнхээ хүрээнд уг компанийн ядуурлаас бууруулах ажилтай танилцахаар компанийн дэд ерөнхий захиралтай уулзсан юм.

Тэрээр хэлэхдээ: "Янь Гү фан групп нь 2015 оноос эхлэн захиалгаар овьёос худалдан авах үйл ажиллагаагаа эхлүүлж зах зээлийн үнээс 30 хувь үнэтэй худалдан авдаг ба улмаар тариаланч өрх бүрийн орлогийг жил бүр дунджаар 3000 юань нэмэгдүүлсэн. Захиалга авч байсан тариаланч өрх нь 2015 онд 118 байсан бол 2019 онд 2334 өрх болж нэмэгдсэн төдийгүй захиалгын тариалангийн талбай нь анх 10 мянган кг хүрэхгүй байснаасаа өнөөдрийг хүртэл 70 мянган кг болон нэмэгдсэн. Манай компани ядуу иргэдийг аж үйлдвэрлэлээ тэтгэдэг төдийгүй боловсролын салбарт дэмжлэг үзүүлдэг. Тодруулбал, ядуу өрхийн сургуульд сурч байгаа хүүхэд болгонд сар бүр 50 юанийн тэтгэлгийн мөнгө олгож байгаа ба их сургуулийн оюутнуудад хүүгүй зээл олгож байна. Оюутнууд сар бүр дунджаар 500 юанийн зээл авах боломжтой бөгөөд зээлсэн мөнгөө сургуулиа төгссөний дараах 3 жилийн хугацаанд буцаан төлөхөд болох аж.”

Т.Номун 




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.