Багануур дүүргийн гурван байрны орцонд хөл хорио тогтоогоод байна
Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн талаар тус дүүргийн шуурхай штабаас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр 10:30 цагт Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд Солонгост ажиллаж амьдарч байсан хоёр иргэн хандсан байна. Тэд энэ сарын 22-ны өдөр нутагтаа ирсэн ба тэдэнд халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрсэн тул дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвартын тасагт тусгаарлажээ.
Одоогоор Багануур дүүргийн онцгой комиссоос 86-р байрны III орц, 17-р байрны II орц, 10-р байрны I орцуудад хөл хорио тогтоогоод байгаа юм байна. Улмаар дээрх хоёр иргэний шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дотор буюу маргааш орой гарах юм байна. Хариу ямар гарахаас шалтгаалан цаашид авах арга хэмжээгээ тодорхойлж ажиллана гэлээ.