Хятадтай 5000 км газраар хиллэдэг ч халдвар авсан хүний тоо 0. Монгол гайхамшгийн нууц
Хятад улстай 5000 км газраар хиллэдэг Монгол улсын хувьд 22-ны өдрийн байдлаар корона вирусийн халдвар тээгч гараагүй байна. Энэ нь асар том эдийн засгийн хохирол амсахаас үл айн дээд зэргийн хүчтэй хамгаалалтын бодлогын үр дүн юм.
23-ны өдөр Асахи сонин болон МҮОНРТ зэрэг мэдээллийн байгууллагын бичсэнээр МУ-ын Засгийн газар энэ сарын эхээс Хятад иргэдийг нэвтрүүлэхийг хориглон, Хятад руу ирж очдог нислэгээ хүртэл зогсоосон байна.
Хятад улс руу нүүрсний экспортоо хүртэл дараа сарын 2-н хүртэл зогсоожээ. Энэ нь тээврийн жолооч нарыг халдвар авахаас сэргийлсэн бодлого юм. Монгол улс нь хамгийн том худалдааны харилцагч болох Хятад улстай хийдэг экспортын тал шахам хувийг эзэлдэг нүүрсэндээ түшиглэдэг эдийн засагтай боловч хамгийн том арга хэмжээгээ авсан нь энэ юм.
Мөн өөр бусад эрсдэлтэй шийдвэрийг ч гаргав. Өнгөрсөн 12-ны өдөр МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь 24-ний өдөр болох уламжлалт “Цагаан сар”-ын баяртай холбоотой арга хэмжээг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан тухайгаа танилцуулсан юм. Ард түмэндээ уламжлалт шинэ жилийн баяраар харилцан зочилж золгохгүй байхыг анхааруулсан нь энэ юм.
МУ-ын Засгийн газар дунд сургуулийн улирлын амралтыг сунган, дэлхий даяар хомсдолд орсон маскны үйлдвэрлэлд цэрэг дайчдыг дайчлан ажиллуулж байна. Тэд мөн онцгой байдлын үеийн хорио цээрийн байгууламжуудаа яаралтай хийж байна гэж Асахи дамжуулав.
Орчуулсан Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш