Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг нэмжээ

13

Б.Энхбаярыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, С.Лүндэгийг нэмжээ

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. 

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 2026 оны есдүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсөн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу Б.Энхбаяр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, холбогдох тогтоол баталсанд тооцсон байна. МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хороонд оруулах шийдвэр гаргажээ. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Лүндэгийг оруулахыг дэмжих эсэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжлээ.Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт,  тагнуул болон  гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг дагнан хариуцдаг. Энэ хүрээндээ судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.