В.Зеленский, Д.Трамп нар Женевт болох уулзалтын талаар хэлэлцжээ

8

В.Зеленский, Д.Трамп нар Женевт болох уулзалтын талаар хэлэлцжээ

 

ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 26 /BBC/. Владимир Зеленский, Дональд Трамп нар лхагва гарагт утсаар ярьж, гуравдугаар сарын эхээр болох ёстой Орос-Украин-АНУ-ын гурван талт хэлэлцээний дараагийн үе шатны талаар хэлэлцжээ.

 

В.Зеленский нэгдүгээр сарын сүүлчээр Давост уулзсанаасаа хойш Д.Трамптай анх удаа утсаар ярьсан байна. Хоёр удирдагчийн яриа 30 минут үргэлжилжээ. Axios цахим хуудасны гурван эх сурвалжийн мэдээлснээр, яриа хэлэлцээ найрсаг, эерэг уур амьсгалд болсон байна.

 

Д.Трампын тусгай элч нар болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар мөн уг ярианд оролцжээ. Тэд пүрэв гарагт Женевт очих бөгөөд тэнд Рустем Умеров тэргүүтэй Украины төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн байна. Кушнер, Уиткофф нар Женевт мөн Оросын тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй тусдаа уулзаж магадгүй тухай Axios-ын эх сурвалж хэлсэн байна. Ийм уулзалт болох магадлалтай байгаа тухай мөн Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 

 

Эх сурвалжуудын ярьснаар, В.Зеленский өмнөхийн адил Д.Трампт дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайныг зогсооход шахаж чадах цорын ганц хүн нь Америкийн Ерөнхийлөгч гэдгийг хэлсэн байна.

 

“Дараа нь Зеленский дайн энэ жил дуусна гэж найдаж байгаагаа хэлсэн бол Трамп хариуд нь дайн хэтэрхий удаан үргэлжилж байна хэмээн хэлээд, дайныг нэг сарын дотор дуусгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн” гэж Axios-ын эх сурвалж ярьжээ. 

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.