Биткоины ханш яагаад унав?

21

 

Ерөнхийлөгч Доналд Трамп крипто мөнгийг дэмждэг ч биткоины ханш унасаар байна. Биткоин сүүлийн 15 сарын хамгийн бага үнэд хүрсэн.

Энэ онд 24 хувиар хямдарч, 65 600 ам.доллар болов. Энэ нь 2024 оны аравдугаар сараас хойших хамгийн доогуур үнэ юм. 2025 онд биткоин ихээхэн үнэд орж, өнгөрсөн аравдугаар сард 122 мянган ам.долларт хүрсэн. 

Ерөнхийлөгч Доналд Трамп энэ салбарыг анхаарч, хуулийн орчныг сайжруулах амлалт өгсний дараа хөрөнгө оруулагчид биткоиныг ихээр авчээ. 
   
АНУ-ын Холбооны нөөцийн банкны шинэ даргад Трамп Кэвин Уоршийг нэр дэвшүүлсэн. Үүний дараа биткоины ханш унажээ. Түүнийг бодлогын хүүг удаан хугацаагаар өндөр байлгана гэж таамаглажээ. Бодлогын хүүг бууруулахад крипто мөнгөнд оруулах хөрөнгө оруулалт өсдөг аж. 

Биткоины үнэ дөрвөн сарын турш унасан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаа больж, өөдрөгөөр харахгүй байгааг илтгэнэ. Шинжээчид крипто мөнгөнүүд бүрэн устахгүй ч дахин үнэ нь өсөхгүй гэж дүгнэжээ. Учир нь Этэриум, Солана энэ онд мөн 37 хувиар хямдарсан. 

Олон мянган крипто мөнгөний ханшийг ажиглаж байдаг CoinGeck өнгөрсөн аравдугаар сараас хойш энэ төрлийн мөнгөний үнэ цэн нийт 2 их наяд ам.доллараар буурсан гэв. Үүний тал нь өнгөрсөн сард тохиосон байна. 

АНУ-д төвтэй нэгэн хөрөнгө оруулалтын компани хэрэглэгчдэдээ биткоин 38 мянган ам.доллар хүрч болзошгүйг анхааруулжээ. Тус компани ам.долларын ханш өсөхөөр биткоин унадаг буюу урвуу хамааралтай гэж үздэг. Ам.доллар өнгөрсөн долоо хоногт бусад мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг унасан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн том уналт болов.    
Эх сурвалж: BBC

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.