Хоёр орны уран зураачид Ү И Шань хотноо

12

“Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны баг 11-р сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд “Улаан дээлт цай”-ны нутаг Ү И Шань хотноо хамтдаа уран бүтээл туурвицгаалаа.

Фүжянь мужийн Наньпин хотын Урчуудын эвлэлийн дарга Чэнь Дүө хоёр орны уран бүтээлчдийн хамт урлан зурах ажилд оролцсон төдийгүй өөрийн уран бүтээлийн түүврээ Монгол Улсын зураач нарт бэлэглэлээ.

Наньпин хотын Урчуудын эвлэлийн дарга Чэнь Дүө /дунд/ Монгол Улсын зураач нарт номоо бэлэглэв

Мөн 11-р сарын 12-ын орой хоёр орны уран бүтээлчид хамтарсан аянаас хүртсэн ололт сэтгэгдлээ хуваалцан, уран бүтээлийн талаарх санал бодлоо солилцсон байна.

Уран бүтээлчид санал бодлоо солилцож буй нь

Эртний Цайны зам нь Фүжянь мужийн Ү И Шанаас эхэлдэг байжээ. XVII зуунд Шаньши худалдаачид Шямей тосгонд цайны мухлаг ажиллуулж, Цайны замыг эхлүүлсэн байдаг. Ү И Шань буюу Ү-И уул нь цай тариалдаг алдартай бүс нутаг бөгөөд Ү-И уулын хадны цай зэрэг өвөрмөц амттай цайны төрлийг ургуулдаг. Цайны замтай холбоотой олон тооны соёлын дурсгалт зүйлсийг хадгалсаар байгаа Ү И Шань хот нь Цайны замын түүх, соёлын чухал гэрч болон үлдсэн байна.

 

 

Хоёр орны уран зураачид Ү И Шань хотноо

 

Жючюй /Есөн тохой/ голоор хулсан салтай аяллаа

Жючюй /Есөн тохой/ гол нь Цайны замын дагуух тээвэрлэлтийн чухал усан зам байв. Жючюй гол нь Шямэй тосгоноос цай тээвэрлэх чухал усан зам байсан Мэйши голтой холбогддог.

МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат, Хятадын зураач Чы Инхун нар

Ү-И ордон нь эртний цайны худалдааны төв байв. Өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн Эзэн хааны цайны цэцэрлэг болон Ваньнянь /Түмэн оны/ ордны хөшөө нь цай ба худалдааны хоорондох олон мянган жилийн түүхэн хэлхээг гэрчилдэг. Ү-И ордны Сүнгийн гудамж /эртний Сүн гүрний гудамжны хуулбар/ дагуух цайны газрууд, дэлгүүр болон хамгаалалтын албаны барилга байр нь Шаньши худалдаачдын эрхэлж байсан цайны худалдааг дүрслэн тодруулж, Цайны замын түүх, соёлын чухал дурсгал болж үлджээ.

Цайны замын эхлэл цэг Шя Мэй тосгон

Жү Ши хүрээлэнг мөн Ү-И бичгийн хүрээлэн гэдэг. Тэр нь Жү Шигийн байгуулсан мэдлэг түгээж, зохиол бичих газар байв. Жү Шигийн онол сургаалын хөгжил нь Ү-И Шаний соёлын хөгжлийг гүн нөлөөлсөн төдийгүй Цайны замын соёлын үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм.

 

Шөнийн "Хаан оргил"

Даван оргил ба Юй Нюй оргил /Хаан, Хатан оргил/ нь мөн Цайны замын соёлыг харуулах чухал газруудын нэг юм. Оргилын бэлд тоглогддог “Да Хун Пао /Улаан дээлт цай/” урлагийн үзүүлбэр нь Цайны замаар дэвсгэр болгон, Хятадын цайны соёлыг толилуулж, Цайны замын соёлын агуулга, түүхэн үнэ цэнийг тодруулдаг.

 

"Да Хун Пао" жүжгийн тайз

Шямэй эртний тосгон нь Цайны замын үүсэл, хөгжлийг гэрчилдэг. XVII зуунаас эхлэн Шаньши худалдаачид Шямэй тосгонд цайны мухлаг ажиллуулан, Цайны замыг эхлүүлснээр Шямэй тосгон нь Цайны замын эхлэл цэг болж, Чин гүрний үе болоход Фүжяний хойд биеийн хамгийн том цайны худалдааны төв болж хөгжсөн байна. Тус тосгонд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн Мин, Чин гүрний үеийн олон тооны барилга байгууламж, эд зүйлс нь эртний Цайны замын хөгжил цэцэглэлтийг тод харуулдаг.

 

 Хамтын уран бүтээл

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.