БОУАӨЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хоёрдугаар хурал боллоо

12
БОУАӨЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хоёрдугаар хурал боллоо
Хуралд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар оролцож, зөвлөлийн гишүүдэд зарим асуудлаар үүрэг өглөө.

2026 оны 8-р сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. COP17 бага хурлыг зохион байгуулагч Монгол Улс ямар санаачлага дэвшүүлж оролцох тухай зөвлөмж гаргах тухай үүргийг өглөө. Зөвлөлийн гишүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу 14 хоногийн дараа дахин хуралдахаар болсон байна.

Мөн хурлын үеэр салбарын сайд 2026 онд байгаль орчны салбарт хэрэгжих шинжлэх ухааны шинжтэй хөтөлбөр арга хэмжээ, төслүүдийн дараалал гаргах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьмал моддыг эрсдэлгүй арчилж хамгаалах, ойн шавьж устгал, гал түймрийн эрсдэл зэрэг салбарын тулгамдсан асуудалд шийдэл гаргаж танилцуулахыг даалгав.

Үргэлжлүүлэн БОУАӨЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл салбарын бусад асуудлаар хуралдлаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.