Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

13

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

 

“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. Энэ бүхэн бяцхан мангас, энэ зуны тренд Labubu-гийн ач гавьяа юм.

Labubu хэмээх жижигхэн хүүхэлдэйн хэнээрэл Хятадад үүсэж, энэ зун дэлхийг байлдан дагуулсан. Ван Ниний хөрөнгө тэр дороо 21 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн жил гэхэд л “Pop Mart” компанийн орлого 188 хувь, Labubu-гийн “Monsters” шугам орлого нь 726 хувь өссөн юм.

“Pop Mart” компани 2010 онд Бээжинд байгуулагджээ. Эхлээд дэлгүүртээ гаднын брэндийн бүтээгдэхүүн худалддаг байсан ч удалгүй өөрсдийн брэндтэй болохоор шийджээ. Тоглоомоо тэд blind box буюу ямар тоглоом хайрцагт байгааг үйлчлүүлэгч мэдэхгүй байхаар зарж борлуулж байлаа.

Labubu бол эльф-охин. есөн шүдтэй, хурц үзүүртэй чихтэй, том нүдтэй, сүүлгүй. Хонконгийн зураач Касинг Лунгийн бүтээл бөгөөд 2019 онд “Pop Mart” зохиогчийн эрхийг нь авсан. 2015 онд анх Лунгийн “The Monsters” цуврал номд гарсан юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.