Диддигийн шүүх хурал: Тангарагтнууд зарим зүйл анги дээр шийдвэр гаргасан ч эцсийн тогтоолд хүрсэнгүй

19

Диддигийн шүүх хурал: Тангарагтнууд зарим зүйл анги дээр шийдвэр гаргасан ч эцсийн тогтоолд хүрсэнгүй

 

АНУ-ын хөгжмийн магнат Шон Кумбс буюу Диддигийн шүүх хурал үргэлжилж байна. Тангарагтны шүүгчид даваа гарагт /2025.06.30/ шийдвэрээ гаргахаар хэлэлцэж эхэлсэн юм. Тэгвэл тангарагтнууд мягмар гарагт зарим зүйл анги дээр шийдвэр гаргасан ч эцсийн тогтоолд хүрээгүй гэж хэргийг хянан шүүж буй шүүгч мэдэгдсэн байна.

Тодруулбал хоёр өдрийн турш хэлэлцсэний эцэст тангарагтны шүүх дөрвөн зүйл анги дээр шийдвэрт хүрчээ. Бэлгийн мөлжлөг хийсэн гэх хоёр зүйл анги, биеийг нь үнэлүүлэхээр тээвэрлэсэн гэх хоёр зүйл анги дээр шийдвэрт хүрсэн гэж АНУ-ын дүүргийн шүүгч Арун Субраманиан хэлсэн юм. Субраманиан нэмж хэлэхдээ хууль бусаар мөнгө олсон гэх зүйл анги дээр тангарагтнууд шийдвэрт хүрч чадаагүй аж. Учир нь тангарагтнууд ятган сэнхрүүлэх боломжгүй үзэл бодолтой байсан гэж тэрбээр хэлжээ.

Субраманиан тангарагтнуудыг тус зүйл анги дээр үргэлжлүүлэн хэлэлцэхийг даалгасан байна. Тангарагтнууд өнөөдөр орон нутгийн цагаар 09:00 минутад буюу Улаанбаатарын цагаар 21:00 минутад хэлэлцэж эхлэх юм.

Эх сурвалж: Reuters

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.