Тайланд: Ял шийтгэлтэй этгээдийг хууль зүйн сайдын зөвлөхөөр томилохыг эсэргүүцлээ
Тайланд Улсын Авлигатай тэмцэх үндэсний комисс Тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, хорих ял шийтгэл эдэлж байгаад өнгөрсөн онд суллагдсан Супож Сапломыг Хууль зүйн сайдын зөвлөхөөр томилох гэж байгааг хатуу эсэргүүцсэн байна.
Томилгоотой холбогдуулан Авлигатай тэмцэх үндэсний комиссоос 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хууль зүйн сайдад хаяглан албан бичиг хүргүүлж, хууль сахиулагч хүн аливаа байдлаар ял шийтгэл эдэлсэн байж болохгүй гэж нийгмийн зүгээс харж байгаа гэв. Авлигын хэрэгт ял эдэлж байсан хүнийг Дэд бүтцийн хөгжил, ял шийтгэгдэж байсан хүмүүсийг хүмүүжүүлэх дэд хорооны даргаар томилох гэж байгааг хатуу шүүмжлэн, байж боломгүй зүйл гэж бичсэн байна.
Супож нь үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг эрхлэн зохицуулах журмыг боловсруулах ажлыг хариуцан ажилладаг байсан бөгөөд хөрөнгийн мэдүүлэгтээ Волксваген Каравэл маркийн тээврийн хэрэгслээ мэдүүлээгүй гэх үндэслэлээр 10 сарын хорих ялаар шийтгэгдэж байжээ.
Эх сурвалж: nationthailand.com