Өвөр Монголын авьяаслаг залуу жүжигчин Нарнааш үзэгчдийн анхаарлыг татаж байна

65

Өвөр Монголын авьяаслаг залуу жүжигчин Нарнааш үзэгчдийн анхаарлыг татаж байна

 

Өвөр Монголын нэрт найруулагч Урагшаа домогт туульсаас сэдэвлэн бүтээсэн “Fen Sheng-2” буюу “Creation of the Gods II: Demon Force“ киногоо энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгоод буй. Эл уран бүтээл дэлгэцэнд гарсан даруйдаа Хятадын үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байна.

Тус киноны гол дүрийг Хятадын кино салбарт өөрийгөө таниулж чадсан Өвөр Монголын авьяаслаг залуу жүжигчин бүсгүй Нарнааш бүтээжээ.

 

Тэрбээр баатарлаг эмэгтэй жанжин Дэн Чаньюгийн дүрийг гайхалтай амилуулж үзэгч олны хайрыг татах болжээ. “Нэг минутын үзүүлбэр, арван жилийн хөдөлмөр” гэсэн Хятад хэлц үг байдаг. Жүжигчин Нарнааш Дэн Чаньюгийн дүрийг бүтээхийн тулд найман жил морьт харваа, буудлага, тулааны спорт, акробат гимнастик, усан спорт зэргээр шаргуу, хөдөлмөрлөн бэлтгэл хийжээ. Олон жилийн хичээл зүтгэл, уйгагүй бэлтгэл сургуулилалтын үр дүнд тэрбээр баатарлаг эмэгтэй дүрийг амилуулан, үзэгчдийн сэтгэлд хоногшуулж чадсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.