“Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье”

103
Хятадын Гуанхэ группийн Шинэ эрчим хүчний Өвөр Монгол дахь салбар компанийн төлөөлөгч Ван Жэмин “Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье” сэдвээр лекц уншив.

 

Хятадын Гуанхэ группийн Шинэ эрчим хүчний Өвөр Монгол дахь салбар компанийн төлөөлөгч Ван Жэмин “Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье” сэдвээр лекц уншив.

“ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хурлын үеэр зүүн хойд бүс нутгийн 5 төлөөлөгч илтгэл тавьсан байна. Тодруулбал Хятадын Автомашины нэгдүгээр группийн Хунчи Жюжан ухаалаг платформын захирал Жөү Шы-Ин “Үндэстний үйлдвэрлэлийн автомашины брэндийг дэлхийд гаргая” сэдвээр, Гирин мужийн Лишү шяний Хөдөө аж ахуйн техникийг сурталчлах ерөнхий газрын дарга Ван Гүймань “Тариалангийн талбай дахь “Малар баавгай”-г хамгаалъя” сэдвээр, Хятадын Гуанхэ группийн Шинэ эрчим хүчний Өвөр Монгол дахь салбар компанийн төлөөлөгч Ван Жэмин “Өндөр чанартай хөгжлийн ногоон суурийг бэхжүүлье” сэдвээр, Харбин хотын Багшийн их сургуулийн Мөс цасны бүтээлч дизайны туршилтын төвийн эрхлэгч Жан Шинь “Цас мөсний нөөц ч алт мөнгөн эрдэнэс юм” сэдвээр, Дүнруань эмчилгээний компанийн Олон улсын ажил хэрэгч төвийн Гадаадтай харилцааг хариуцсан захирал Жүн Шүди “Би бол Бүс ба зам дагуух эрүүл мэндийн элч” сэдвээр тус тус лекц уншсан байна.

Ван Жэмин яриандаа:

- Одоогийн байдлаар манай компанийн төслүүд Монгол дахь салхины эрчим хүчний сууринаас өргөжөөд Ляонин муж дахь цөмийн цахилгаан станц, Гирин муж дахь нарны энергийн цахилгаан станц, Хармөрөн муж дахь фотовольтаик цахилгаан станц гэх мэтчилэн ногоон эрчим хүчний сууринуудыг байгуулан, улс орон даяар үр ашигтай, цэвэр эрчим хүчийг дамжуулан хүргэсээр байна. Бид эдгээр төслүүдээр дамжуулан зүүн хойд бүс нутгийн сэргэн мандалтад хувь нэмрээ оруулж байгаагаа бахархалтайгаар хэлж чадна гэлээ.

 

Зохиогч: С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.