Дидди баривчлагдсаны дараа дууг нь сонсох хүний тоо нэмэгдлээ

97

Дидди баривчлагдсаны дараа дууг нь сонсох хүний тоо нэмэгдлээ

 

Дидди нэрээрээ алдаршсан дуучин Шон Кумбс бэлгийн мөлжлөг, луйвар хийсэн хэргээр баривчлагдсан. Түүнд холбооны шүүх дээрх хэргүүдээр ял тулгасан байгаа юм. Тэгвэл Дидди баривчлагдсаны дараа түүний дууг нь сонсож буй хүний тоо нэмэгдсэн байна.

Хөгжмийн салбарын аналитик компани “Luminate” мэдээлснээр түүнийг баривчлагдсан долоо хоногийг өмнөх долоо хоногтой харьцуулахад дууг нь сонсох хүмүүсийн тоо 18.3 хувиар нэмэгджээ. Бекрли хөгжмийн коллежийн профессор Жорж Ховард ийм нэмэгдэл үзэгдсэн нь гайхширах зүйл биш гэсэн юм. Дуу сонсох гэдэг нь хэрэгт холбогдсон хүнийг “Google”-ээс хайж байгаатай ижил гэж тэр хэлжээ.

Ховард “Associated Press” агентлагт хэлэхдээ “Хүмүүс хийсэн аймшигтай үйлдлүүдийг нь олгох гэж оролдохдоо хийж байгаа зүйлсийн нэг нь хөгжим болж байна. Тархи нь тэгж ажилладаг хүний дуу нь ямар сонсогдох бол? Ийм төрлийн хэрэгт цаанаасаа сонирхол нь татагдана. Яг л машины ослын хажуугаар өнгөрч байгаатай адилхан. Хүмүүс ослыг харахыг хүсдэг” гэсэн байна.

Аливаа дуучин асуудалд орсны дараа дууг нь сонсох хүмүүсийн тоо нэмэгдэх нь тийм ч ховор үзэгдэл биш. Р.Кэлли эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй охидод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгагдсаны дараа түүний дууг стрийм хийх хүний тоо хоёр дахин нэмэгдсэн байдаг.

Эх сурвалж: Associated Press

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.