Замын-Үүдийн нарийн царигийн төмөр замыг БНХАУ-ын талтай холбоно

107
БНХАУ-ын Хөх хотноо болсон энэ удаагийн зөвлөгөөнөөс УБТЗ-ын тээврийн хэмжээг өсгөхөд тустай шийдвэрүүд гарлаа.


Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчид жил бүр хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, хамтын ажиллагаагаа дүгнэн, цаашдын ажлаа төлөвлөж тохирдог уламжлалтай. Энэ жилийн хөрш гурван улсын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн БНХАУ-ын Хөх хотноо болж өндөрлөлөө.
Манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх явдал онцгой чухал юм.
БНХАУ-ын Хөх хотноо болсон энэ удаагийн зөвлөгөөнөөс УБТЗ-ын тээврийн хэмжээг өсгөхөд тустай шийдвэрүүд гарлаа.
Тухайлбал Замын-Үүдийн нарийн царигийн паркын ачаа хүлээн авч боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, тус өртөөнд шинээр баригдсан нарийн царигийн 2 дахь замыг Хятадын талтай холбох асуудлаар тохиролцсон байна.
Эдгээр асуудлыг шийдэж чадсанаар хилийн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоо нэмэгдэж, манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ өсөх боломж бүрдэх юм.


Зөвлөгөөний үеэр талууд Эрээн-Улаанбаатарын хооронд логистикийн шинэ төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг зохион байгуулах, Замын-Үүд - Эрээн, Сүхбаатар - Наушки өртөөнүүдэд харилцан агентууд ажиллуулах, тээврийн ачааны бичиг баримтуудыг цахимаар солилцох, Бээжин-Москва чиглэлийн олон улсын галт тэрэгний аяллыг сэргээх  зэрэг бусад олон асуудлаар санал солилцжээ.
Зөвлөгөөний протоколд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хөх хотын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хө, Дорнод Сибирийн төмөр замын дарга В.Ф. Фролов нар гарын үсэг зурлаа.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: СМТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.