Хятадын гадаад нээлтийн эрч хүчийг мэдрэхүй

185

Хятадын ГХЯ-аас зохион байгуулсан "Хятадад суугаа элч нарын Хятад дахь орон нутгийн аялал" сүүлийн өдөр Хайнаньд болсон юм. "Хайнань чөлөөт худалдааны боомттой танилцаж, хамтдаа дэлхийд дахин нэгдье" уриан дор 15 улс орны 25 элч, дипломатчийг Хайкөү, Вэньчан, Чионхай, Линшүй, Санья хотод айлчилж, харилцан солилцохыг урьсан байна. Хайнаний орчин үеийн аж үйлдвэрийн систем, Хятад улсын гадаад нээлтийн эрч хүчийг мэдрэв.

Хятадын шинэ чанарын үйлдэрлэлийн хүчийг хөгжүүлэх шийдвэр төгс

Хайнань мужийн Санья хотын Я Жөү булангийн шинжлэх ухаан, технологийн хотхоны Аж үйлдвэрийг дэмжих төвийн үзэсгэлэнгийн танхимд "Өмнөд дэх үржүүлэх хөндий", "Далайн стратеги" /Explore the ocean/, "Вэньчан сансар" зэрэг түлхүүр үгсийг хананд сийлсэн нь Хятадад суугаа элч, дипломатуудын анхаарлыг татаж байлаа.  

Өмнөд дэх үржүүлэх үрийн аж үйлдвэр бол Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтад байгаа ирээдүйн гурван үйлдвэрийн нэг юм. Өмнөд дэх үржүүлэх гэдэг нь будаа, эрдэнэ шиш, хөвөн зэрэг зуны таримал ургамлын үржлийн материалыг Хятад орны өмнөд хэсгийн субтропик эсвэл, халуун орны бүс нутагт авчирч өвлийн улиралд үржүүлэх, сонгох аргыг хэлдэг. Жил бүрийн өвөл Санья, Линшүй, Ледун зэрэг гурван хот, шяньд байрлах үндэсний өмнөд дэх үржлийн судалгаа, үржлийн бааз ажил ихтэй байдаг бөгөөд энд улсын өнцөг булан бүрээс хөдөө аж ахуйн ажилчид үржлийн ажилд оролцдог байна.

Үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн үржүүлэх патентын гэрчилгээг хараад Хятад дахь Кот-д'Ивуарын ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Гаоман Куя Бертин Хятадын хөдөө аж ахуйн ажилчдыг биширч, "Үржүүлгийн ажил бол хэцүү, нүсэр их ажил төдийгүй, мөн шинжлэх ухааны судалгаа, технологи шаарддаг. Хятадын хөдөө аж ахуйн үе үеийн ажилчдын тасралтгүй тэмцэл нь Өмнөд дэх үржүүлэх баазаас "Өмнөд дэх үржүүлэх хөндий" хүртэл иж бүрэн шинэчлэлийн түвшинд хүргэсэн."

Хятадад суугаа элч, дипломатуудын үзэж буйгаар Хайнань муж нь температур, өргөргийн давуу талдаа тулгуурлан технологийн шинэчлэлээр ирээдүйн аж үйлдвэрийг өндөр чанартай хөгжүүлж чадсан юм. Эдгээр хөгжлийн түүхийг зөвхөн үрээр биш, хязгааргүй их далай, тэр ч байтугай өргөн уудам орчлон ертөнцөд түгэн дэлгэрч бүй.

Санья дахь Хятадын Шинжлэх ухааны академийн Далайн гүний шинжлэх ухаан, инженерчлэлийн хүрээлэнд Хятадад суугаа элч, дипломатууд Хятадын бие даан бүтээсэн "Тэмцэл" бүрэн далайн гүнд ажилладаг шумбагч онгоцны загварын өмнө зогсоод тайлбарыг анхааралтай сонсов. Энэ оны   03-р сарын сүүлчээр "Хайгуул 1" шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоц "Тэмцэл"-ээр Санья хотод буцаж ирж, Хятад, Индонезийн хамтарсан 50 хоногийн гүн шумбах ажлыг Явагийн далайн шуудуунд амжилттай гүйцэтгэсэн байна.

- Хятад улс 10 мянган метрийн гүнд шумбах тоо болон хүний тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог. Энэ бол гайхалтай амжилт юм. Индонези, Хятадын шинжлэх ухааны экспедицийн ажилтнууд мөр зэрэгцэн               "Тэмцэл"-ийн тусламжтайгаар ажиллаж байгаа түүх бол сэтгэлд хүрсэн ажил. Индонез, Хятад улстай далай тэнгисийн хайгуулын чиглэлээр хамтран ажиллах нь асар их ирээдүйтэй  гэж Индонезийн Хятадад суугаа сайд Пэй Ляньжэ хэлсэн юм.

Вэньчан олон улсын сансрын хот дахь Хайнань олон улсын арилжааны сансрын хөөргөх төвд зочлохдоо Хятадад суугаа элч, дипломатууд идэвхтэйгээр асуулт асуув. Дууссан хөөргөх станцын №1-ийн хажууд Хятад дахь Японы ЭСЯ-ны зөвлөх Хироши Танака гэрэл зурагчнаар зураг авахуулж дурсгал үлдээн:

- Энэ бол Хятадын анхны арилжааны сансрын хөөргөх талбай. Бусад улс орнуудад хиймэл дагуул хөөргөхөд тусалж чадна гэж хэлэв. БНХАУ-д суугаа Финляндын ЭСЯ-ны Хятад дахь Элчин сайдын яамны Бизнесийг дэмжих товчооны захирал Марко:

- Вэньчан сансрын суперкомпьютерийн төв нь 29 улс руу сансрын мэдээллийг экспортолсон бөгөөд Финляндын Хятад дахь Элчин сайдын газар олон нийтэд сурталчлах чиглэлээр Вэньчан олон улсын сансрын хот хоорондын худалдааны хамтын ажиллагааны талд шаргуу ажиллах болно гэж хэллээ.

"Далайн гүн болон сансар огторгуйн салбар бол Хайнань чөлөөт худалдааны боомтын ирээдүйн салбар юм. Өндөр болон шинэ технологи нь Хайнаньд далайн ёроол, нууцлаг орон зайг жинхэнэ утгаар нь судлах боломжийг олгосон нь Хятад улс шинэ чанарын үйлдэрлэлийн хүчийг хөгжүүлэх эрмэлзлэлийг харуулж байна." Мадагаскараас Хятадад илгээсэн Бансон:

- Энэ нь Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтад ололт амжилт төдийгүй, Хятадын хүн төрөлхтний технологийн дэвшилд оруулсан хувь нэмэр юм.

Жуулчдын амралт, хүсэл мөрөөдлийн орон

Санья дахь Хайтан булангийн ус нь номин тунгалаг, үзэсгэлэнт байгальтай алдартай амралтын газар юм. Хятад дахь Австралийн ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга Макс Дейтон энд олон зураг авч, эхнэртээ илгээсэн байна.

- Эхнэр маань видео дуудлагаар ярихад "Ийм сайхан газар ажлаар аялж байдаг гэж надад цагаан атаархал төрж байна гэж хэлсэн. Дараа нь амралтаараа эхнэртэйгээ хамт үүнийг үзэхээр ирэх болно гэж Дэйтон инээмсэглэн ярив. Романтик далайн эрэг, үзэсгэлэнт орчин, усан спортын хөгжилтэй туршлага, хараа булаасан олон улсын  их дэлгүүрийн олон төрлийн бараа гэх зэрэг.

- Энд үнэхээр жуулчдын амралтанд зориулсан хэрэгцээ, мөрөөдлөө биелүүлдэг сайхан газар байна гэж тэрээр бахархан хэлсэн юм.

Чионхай хотын Бо Ао хотхоны Лиукэ тосгоныг "Гадаад дахь хятадуудын төрөлх нутгийн 1-р тосгон" гэж нэрлэдэг. Энэхүү тосгон дахь хэдэн арван метр өндөртэй Чоньянгийн мод нэгэнт 800 жилийн настай болжээ. Роббенсон модны доор тусгайлан гэрэл зураг татуулж, Сингапурын Enterprise-ийн бүсийн захирал Су Вэнмин эртний модны түүхийг ярьж буй ажилтнуудын үгийг анхааралтай сонсов.

- Хайнаньд иймэрхүү Хятадын харьяатын тосгон олон байдаг. Ваннин Синлонт Индонезийн хэв маягаар дүүрэн 'Балин тосгон' ч бий. Олон индонезиийн хилийн чанадаас буцаж ирсэн хятадууд Индонезийн ресторануудыг ажиллуулдаг тухай Пей Ляньжие:

- Энэ нь бас жуулчдын заавал очдог газар болсон гэж сонссоноо сэтгүүлчдэд ярьж, дараа цаг гарвал 'Балин тосгон'-д очих болно гэж хэлэв.

Аялал жуулчлал нь Хайнаний дөрвөн тэргүүлэх салбарын нэг юм. Умард өргөргийн 18 градуст орших Санья хотоос далайн түвшнээс дээш 1867 метрийн өндөрт орших Вужишань хүртэл Хайнань арал бүхэлдээ баялаг, олон талт аялал жуулчлалын нөөцөөр бүрхэгдсэн бөгөөд аялал жуулчлалын бүрэн системтэй. 2023 онд Хайнань муж дотоод, гадаадын 90 сая гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого 180 тэрбум гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 49.9 хувь, 71.9 хувиар нэмэгдэн, түүхэн дээд амжилтад хүрчээ. Энэ оны 02-р сараас эхлэн Хайнань муж 59 орны иргэд Хайнань руу визгүй зорчих эрхийг өргөжүүлж, аялал жуулчлалаас эхлээд бизнес, айлчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, спортын уралдаан тэмцээн зэрэгт шилжүүлж, харилцан солилцоо хийх бодлогыг албан ёсоор хэрэгжүүлж байна. Холбогдох орнуудын боловсон хүчнийг илүү тохиромжтой болгож, цаашид гадаадын жуулчдыг татах болно.

- Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт үргэлжилсээр. Хоёр талын нислэг нэмэгдэж, орох, гарахад тохиромжтой болж, Европын орнууд, тэр дундаа Хорватаас илүү олон жуулчид энд ирнэ гэдэгт би итгэж байна гэж  Хорватын сайд Хятадад суугаа элчин сайд Ана Феррейра хэлэв. БНСУ-аас Хятадад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Ин Сү:

- Хайнань чөлөөт худалдааны боомт барьснаар Хайнань олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж илүү нэмэгдсэн байна гэж хэллээ.

Цаашид хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ

Хятадад суугаа элч, дипломатууд Хайнаний янз бүрийн газар айлчилж, харилцан айлчлал хийснээрээ Хайнаны цаг агаар шиг "халуун" нь Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтаас буй болсон гадаад нээлтийн түвшний эрч хүч гэдгийг гүн гүнзгий ойлгосон.

Чионхайд байрлах Хайнань Бо Ао Лэчен олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын туршилтын бүсийг 2013 онд Төрийн зөвлөл баталсан. Хайнань 2018 онд чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр туршилтын бүсийн бүтээн байгуулалт мөн хурдацтай явагдаж эхэлсэн юм. Хайнань мужийн Худалдааны газрын мэдээлснээр 2023 оны эцсийн байдлаар туршилтын бүс нь 20 улс орон, бүс нутгийн 170 гаруй эм, аппаратын аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоож, импортын 370 гаруй төрлийн эм бэлдмэлийг нэвтрүүлсэн байна.

 2020 оны арванхоёрдугаар сард Финлянд улсаас Хятадад суугаа Элчин сайдын яамнаас эмнэлгийн технологийн 46 аж ахуйн нэгжээс бүрдсэн бизнесийн төлөөллийг зохион байгуулж, туршилтын бүсэд айлчилсан нь Финлянд, Хятадын анагаах ухааны салбар болон орчин үеийн үйлчилгээний салбарын харилцан ашигтай ердийн тохиолдол юм.

- Энэ айлчлалаар дамжуулан одоогийн бодлогыг илүү сайн ойлгож, Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын явцад харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийлнэ гэж найдаж байна гэж Финлянд улсаас Хятадад суугаа Элчин сайд Мэн Лань танилцууллаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдийн амьжиргаанд зайлшгүй шаардлагатай, боловсрол бол иргэдийн амьжиргааны үндэс юм. Хайнань мужийн Бо Ао Лэчэн олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын туршилтын бүсээс 100 гаруй километрийн зайд орших Ли-Ань хойг дээр Хайнань Линшүй Ли-Ань олон улсын боловсролын инновацийн туршилтын бүс нь Хятадын боловсролын нээлт, хөгжлийн шинэ жишиг тогтоож байна.

Туршилтын бүсийн Бинхай номын санд Хятадад суугаа элч, дипломатууд өөр өөр орны гадаад оюутнуудтай уулзав. Бээжингийн Хэл, Соёлын Их Сургууль нь туршилтын бүсэд суурьшсан их, дээд сургуулиудын нэг бөгөөд тус сургуульд олон улсын харилцаа, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй Камбожийн оюутан Ян Жиньчэн 03-р сард Бээжингээс Хайнань мужийн Линшүй хотод ирж, туршилтын бүсэд үргэлжлүүлэн суралцжээ. Камбожоос Хайкөү дахь Ерөнхий консул Чон Бандань, Ян Жиньчэнг мэргэжлийн мэдлэг эзэмшиж, Бээжин, Хайнаньд суралцаж байгаа боломжийг ашиглан, Камбож, Хятадын ард түмний найрамдлын сайн элч байхыг уриалав.

Туршилтын бүс нь гадаад, дотоодод нэр хүндтэй 22 их, дээд сургуулийг нэвтрүүлэхээр гэрээ байгуулж, нийт багш, оюутны тоо 2000 гаруйд хүрч, 2035 онд сургуулийн тоо 30 мянгад хүрэх төлөвтэй байна. Беларусийн Гуанжөү дэх Ерөнхий консул Андрей Поповын үзэж буйгаар Линшүй Ли-Ань олон улсын боловсролын инновацийн туршилтын бүс нь гадаадын нэр хүндтэй их сургуулиудыг бие даан ажиллуулж, Хятад-гадаад хамтран боловсрол эрхэлж байгаа нь Хятадын дэлхийд хандуулсан  олон улсын боловсролын солилцооны платформ юм.

- Гадаадын олон хүн Хайнань мужид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, боловсрол, худалдаа зэрэг олон салбар нээх, хөгжүүлэх боломжийг олж харахуйц илүү гүнзгий хамтын ажиллагаа бий болох болно гэж Гуанжөү дахь Германы Ерөнхий консул Лу Янь хэлэв.

- Миний хувьд Хайнаньд ирж байгаа анхны тохиолдол биш, сүүлчийнх ч биш гэж илэн далангүй хэлсэн тэрээр Хятадад олон жил ажиллаж, Хайнань мужийн хурдацтай хөгжиж буйг нүдээр харж сүүлийн жилүүдэд чөлөөт худалдааны боомтын ололт амжилтыг мэдэрсэн нэгэн. Тэрээр мөн:

- Хайнань чөлөөт худалдааны боомт нь Хайнань мужийг инноваци, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сонирхол татахуйц бүс болгох төдийгүй, Хятад улсын боломжуудыг дэлхий дахинд олгож байна гэж хэлж байлаа.

 

Линшүй Ли-ань олон улсын боловсролын инновацийн туршилтын бүсийн гаднах байдал

 

Хятад дахь Австралийн ЭСЯ-ны зөвлөх Скарли "Тэмцэл" жолоодлоготой шумбагч загварыг сонирхож байгаа нь

 

Хятадад суугаа элч, дипломатууд Чионхайн БоАо хотхонын Люкэ тосгонд зочиллоо

 

Хайкөүд болсон "2024 оны Хятадад сууга элч нарын Хайнань дахь аялал"-д зориулсан бодлогын товч хурал дээр Хятад, гадаадын албаны хүмүүс мэдээлэл хийлээ

 

Вэньчан сансрын суперкомпьютерийн төвд Индонезийн Хятадад суугаа сайд Пэй Ляньжие (баруун талд) болон Хятадын ажилтнууд пуужингийн загварын өмнө хамт зургаа татуулжээ

 

Санья Хайтан булангийн Хэшинь арлын ландшафтын гүүр

 

 

Зохиогч: Нийтлэл ба гэрэл зураг/ЖАО ИЙ ПУ
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.