16 мянган иргэн зөөврийн хайрцгаар саналаа өглөө
Улсын хэмжээнд 16 мянга гаруй сонгогч битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасны дагуу өчигдөр сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд, ажиглагчдын хамт айлуудаар явж иргэдийн саналыг авсан.
Саналын хайрцгаар санал авах ажиллагаа 6-р сарын 27-ны 09.00 цагаас 20.00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд өнөө өглөө 07.00 цагт сонгуулийн хэсгийн хороод санал авч эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг ажиглагчдын өмнө задалж, саналын хуудсыг санал тоолох машинд уншууллаа.