БЗС-д д эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хоёр хүнийг яллагдагчаар татжээ

97

Өнөөдрийн байдлаар ажлын хэсгээс зээл тэтгэлэгт хамрагдсан 2,115 суралцагч, 2017 оноос хойш зээлээс чөлөөлөгдсөн 200 гаруй хүний хувийн хэрэг, материалтай танилцан, 1,600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэж Боловсролын Зээлийн Санд эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хоёр хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд нийслэлийн прокурор хяналт тавьж байгаа аж.

Тэд 1997-2023 оны хооронд тус сангаас гадаад улсын магистр, доктор, дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт хамрагдах 2,288 суралцагчид олгосон зээл тэтгэлэг, үүнээс 941 суралцагчид олгосон 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хянан үзэж, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгаж байгаа юм байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 269 суралцагч 1.4 сая ам.доллар буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.