Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

138

 

 

Ойрын өдрүүдэд буюу маргааш төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Энэ хугацаанд 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд тээвэрчид, малчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах
  • Аялж, зугаалга амралтаар явахдаа аюулгүй байдлаа хангах,
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.