Өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй гэв

106

Өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй гэв

 

Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ. 

Энэхүү замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах тодруулга, мэдээллийг хүргэлээ. 

Тэрбээр "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй. 

Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн хувьд өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа шүүрдэж, хамж цэвэрлэж авдаг. Угаас ийм технологитой гэсэн үг.  Өнгөт тэмдэглэгээ стандартын дагуу хийгдсэн. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй. Түрүүн дурдсанчлан тухайн бодис нь бэхжилтээ бүрэн авсны дараа илүүдэл материалыг нь хамж, шүүрдэж авдаг аргачлалаар хийдэг ажил" гэж тайлбарлав. 

Үргэлжлүүлэн "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт тавдугаар сарын 7-нд эхэлж, хучилтын ажил хийгдсэн. Энэхүү хучилтын ажил бүрэн дууссан.  Одоогийн байдлаар явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, явган хүний налуу зам гаргах гэх мэтчилэн ажил үргэлжилж байна. Мөн замын зорчих хэсгийн урд талд хоёр ширхэг ус шингээх худаг хийхээр төлөвлөж байгаа.  

Гэрээний хугацааны дагуу уг ажлыг долдугаар сарын 8-нд дуусгахаар тусгасан. Гэхдээ бид зургаадугаар сарын 1-нд бүрэн хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. 2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд засвар шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 13 ажлын гэрээ байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар гурван байршилд ажил бүрэн дууссан бөгөөд нийт есөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдээд явж байна. Маргаашаас буюу тавдугаар сарын 10-13-ны хооронд дахин гурван байршилд засвар хийнэ" хэмээлээ. 

Хэсэгчлэн хаахаар төлөвлөж буй байршлуудын талаар: 

Засвар шинэчлэлт хийх байршлуудад зам хаах тухай мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн газар болон Тээврийн Цагдаагийн Албатай зөвшилцсөний үндсэнд 3-5 хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг. 

  • Энэ долоо хоногийн хувьд тавдугаар сарын 10-ны 22:00 цагаас Зайсангийн ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун ресторан хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийнэ.
  • Төв вокзалаас хойш ТБД Андуудын уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил бий. 
  • Бага тойруугийн хэсэгчилсэн засвар шинэчлэлт буюу Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх авто замын засварыг хийхдээ хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар төлөвлөөд байгааг Ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.