ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

72

ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдол нас барсан талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодрууллаа.

 

-Хорих ангид хоригдол нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тухайн хоригдол зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар зүрхний архаг суурь өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.

 

-Хоригдлыг сахилгын байранд олон хоног байлгасан, эрүүдэн шүүсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

-Тус хоригдол нь хорих ял эдлэх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй тул сахилгын байранд ороогүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, Хорихын нэгдсэн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлсэн.

 

-Ял шийтгэл аваад хорих ангид ирж байгаа хүмүүсийг хүлээж авахдаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг уу?

-Хамруулдаг. Уг хоригдлын тухайд хорих ангид ирэхдээ артерийн даралт ихсэлт, 3 дугаар зэрэг эрсдэл өндөр, зүрхний архаг дутагдал оноштой байсан. Хорихын нэгдсэн эмнэлэг болон тухайн хоригдож байсан ангийнхаа эмчийн байнгын хяналтад байж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байсан.

 

-Ямар зүйл ангиар шийтгүүлсэн бэ?, суллагдахад хэр хугацаа үлдсэн байсан бэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар /бага насны хүүхэд хүчирхийлсэн/ 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдлээд байсан.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.