Гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлж, хүчиндсэн 38 хүнд холбогдох, долоон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

72

 

Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан. 

Тус ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгах арга хэмжээ авч, хүнийг хүчээр алга болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнээс 14 хүнд холбогдох, дөрвөн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргээс дурдвал:

  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Х-д холбогдох,
  • БНХАУ-ын иргэн З-г бусдын захиалгаар үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн, заналхийлсэн Б нарын есөн хүнд холбогдох хэргийг тус тус хэлэлцэж, шүүгдэгч нарыг торгох болон хорих ялаар шийтгэсэн байна.
  • Мөн гэмт хэргийн улмаас бусдад учирсан 81 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлүүлэх арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 300 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлүүлсэн байна.
  • Одоо шүүхийн шатанд Б, Д, М, Х нар нь О, Б болон БНХАУ-ын иргэн Э нарын захиалгаар “Ш” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн В-г Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хуурамч албан бичиг дээр гарын үсэг зуруулж, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан.
  • Б, Н, О нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан.
  • А, Х, У нарын 16 иргэн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хүчиндсэн, олон нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрсан зэрэг нийт 38 хүнд холбогдох, долоон хэргийг хянаж байна.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.