Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ

123

Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жо Либерман нас баржээ

 

АНУ-ын сенатч асан, дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Либерман 82 насандаа таалал төгсчээ. Шалтгаан нь биеийн байдал нь муудсанаас үүдсэн гэж гэр бүлээс нь мэдэгджээ.  Төв үзэлт тэрээр  бараг дөрөвний нэг зууны турш Коннектикут мужийг Сенатад төлөөлсөн. Жо Либерман 2000 онд Аль Гор түүнийг өөрийн хамтрагчаар сонгосноор АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны Еврей хүн болсон юм. Аль Гор  Либерманыг нас барсныг мэдээд маш их харамсаж байна хэмээгээд "Түүнтэй сонгуулийн сурталчилгааны замд мөр зэрэгцэн зогсох нь нэр төрийн хэрэг байлаа." "Америкийн сайн сайхан ирээдүйг бүтээх түүний уйгагүй хүчин чармайлтыг би үүрд талархах болно" гэж мэдэгдэлдээ дурджээ. 

 

"Түүний бурхан, гэр бүл, Америкийг хайрлах хайр нь нийтийн эрх ашгийн төлөө ажилласан бүх амьдралынх нь туршид үргэлжилсээр байсан" гэж гэр бүлийнхэн нь мэдэгдэлдээ хэлсэн байна. Олон жил Ардчилсан намын гишүүн байсан тэрээр Иракийн дайныг эсэргүүцэх зэрэг хэд хэдэн асуудлаар намынхаа эгнээнээс гарсан. Тэрээр 2006 онд бие даан сонгогдсоноор сүүлийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлжээ. Сүүлийн жилүүдэд тэрээр 2024 оны бүх нийтийн сонгуульд гуравдагч намын ерөнхийлөгчийн тасалбарыг бий болгох зорилготой төв улс төрийн "No Labels" бүлэглэлийн үүсгэн байгуулагчийн тэргүүн гэдгээрээ алдартай болоод байсан. "Сенатор Либерман бол Америкийн улс төрийн амьдралын онцгой хүн байсан бөгөөд улс орноо намынхаа өмнө тавьдаг байсан" гэж гуравдагч намын "No Labels" улс төрийн бүлэг лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. 

Либерман 1942 онд Коннектикут мужийн Стэмфорд хотод төрсөн бөгөөд 1989 онд АНУ-ын Сенатад ажиллахаасаа өмнө муж улсын сенатч, ерөнхий прокурорын албыг давхар хашиж муж улсын улс төрд амжилттай ажилласан байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.