2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна
XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ордонд нээлтээ хийж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян их хуралд хандан засгийн газрын ажлыг тайлагнажээ.
2024 оны хөгжлийн гол зорилт бол эдийн засгийн өсөлтийг 5 хувь орчимд тогтвортой барих, хот суурины шинэ ажлын байрыг 12 саяас дээш байлгах, судалгаанд хамрагдсан хот суурины ажилгүйдлийг 5.5 хувь орчим болгох, хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, иргэдийн орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй ижил байлгах, олон улсын орлого зарлагыг үндсэндээ тэнцвэртэй байлгах, 650 сая тонн үр тарианы ургац хурааж авах, ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээг 2.5 хувь орчим болгож бууруулах, экологийн орчныг үргэлжлүүлэн сайжруулах эдгээр болно гэж засгийн газрын тайланд онцолж байна.
Зохиогч: | Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ |
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | http://lianghui.people.com.cn/ |