ЦЕГ: Шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болно

44

ЦЕГ: Шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болно

 

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн үеэр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван цахим гэмт хэргийн талаар танилцууллаа. тэрээр "17 настай иргэн Ш 283 иргэний цахим хаягийг хакердаж, 29 иргэнээс 13 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогдсон. Өөр нэг иргэн машин худалдах зар байршуулж, иргэдийн хувийн мэдээлэл, банкны картны мэдээллийг авч "Токи" аппликейшнаар дамжуулан дансан дахь мөнгийг нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Одоогоор 100 иргэнийг хохироогоод байна.

Тиймээс иргэд шаардлагагүй зээлийн апплейкшнүүдээ устгахгүй бол цахим гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байна" гэлээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.