Гамшгийн бүсэд орон сууцны төлөвлөлтийн барилгын ажлыг эрчимжүүлж байна
Жи Шишань шяньд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэгсдийг сууршьшуулах үед шатанд орж, бүх замын барилгын туслах хүчнийхэн бүрэн шуурхай ажиллаж байна. Жи Шишянь шянийн Да Хэжиа тосгон, Люжи тосгон, Люгөү тосгон, Шиюань тосгон зэрэг тосгон, суурин газруудын зам, газөр тэгшлэх, орон сууцын гэр тээвэрлэх, цахилгаан нэвтрүүлэх, ариун цэврийн өрөө, усны өрөөг ажиллуулах зэрэг талын байгууламжийн ажлыг хурдасган шуурхай хийж байна.
Ганьсү мужийн Линьшя жөүгийн орон сууц барилгийн товчооны дарга Ма Гүөчуань танилцуулахдаа, 12-р сарын 23-ны өдрийн 21 цаг гэхэд Жи Шишань шяньд хүнд хохирол амссан тосгонд 19 төвлөрсөн орон сууцын газрыг байгуулсан байна. Одоогийн урьдчилан төлөвлөж байгаагаар 12 мянган нүүдэл байшин барих болно, одоо нэгэнт 3500 нүүдэл байшин барьсан байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүйтэн өвлийг дулаан өнгөрүүлэхээр хичээн ажиллаж байна.
Найруулагч: | Х.АРВИНТАЛ |
Эх сурвалж: | СИНЬХУАНЕТ |