Шүүх байгуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн санал

245
   2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд  оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж хуульчилсан.
 
       Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг бодитой хангах, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, мэргэшүүлэх үндсэн зарчимд нийцүүлэн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах санал боловсруулж Улсын дээд шүүхтэй зөвшилцөн Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байна.        
 
       Тус саналын төсөлд нийслэлд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны тойргийн шүүхийг шинээр байгуулж, ердийн харьяаллын дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхтэй байхаар, Багануур дүүргийг алслагдмал байрладаг нөхцөл байдлыг харгалзан тойроглохгүйгээр харин орон нутагт эрүүгийн болон иргэний хэргийн төрлөөр дагнасан давж заалдах шатны шүүхийг тойргоор, эрүү, иргэний хэргийн анхан шатны ердийн харьяаллын шүүхийг 21 аймаг бүрд байгуулах бол сум дахь сум дундын 8 шүүх болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны дагнасан шүүхийн тогтолцоог хөндөхгүй хэвээр хадгалахаар тусгасан.     
 
Ингэснээр анхан шатны 61 шүүх, давж заалдах шатны 12 шүүх, нийт 73 шүүх байгуулагдах юм. Үүнд:   
 

 
 
     Саналын төсөлд тусгагдсаны дагуу шүүхийг байгуулснаар Монгол Улсын эрх зүйн болон шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд томоохон дэвшил гарах бөгөөд улмаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан хүний эрхийг дээдэлсэн хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх бодит нөхцөл бүрдэнэ.
           
Саналын төсөлтэй танилцана уу.

 
Шүүхийн ерөнхий зөвлөл
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.