Манжуур боомтын 5 цаг үеийн хилийн хаалгатай танилцаарай

298
Манжуур боомтын 5 цаг үеийн хилийн хаалгатай танилцаарай.

 

        Алтан намар буцаж, мөнгөн өвөл саатсан 11-р сарын 09-ний өдөр ”Бүс ба зам” ӨМӨЗО-ы хилийн боомтууд дахь сурвалжилгын аяны зүүн замын баг Манжуур боомтоос сурвалжилгаа эхлүүлж байна.

        Манжуур боомт нь Хятад, Оросыг холбосон хуурай замын хамгийн том боомт юм. Зүүн хойд Азийн эдийн засгийн тойргийн төвд оршдог, Ази, Европыг холбосон эх газрын анхны гүүр, олон улсын хамгийн чухал бөгөөд тохь тухтай гол замын стратегийн зангилаа юм. "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтын өвөрмөц давуу талтай боомт юм. Өнөөг хүртэл Манжуур боомтоор Хятад-Европ чиглэлийн 57 галт тэрэгний шугам нээгдэж, Европын 10 гаруй орны 28 хотод хүрч, Хятад-Европын үндэсний ачааны галт тэрэгний 30 орчим хувийг эзэлж байна. Хятадын дотоодын галт тэрэгний ачааг хүлээн авах цэгүүд Тяньжин, Чанша, Гуанжоу, Сужоу болон бусад 60 гаруй хотыг хамарсан байдаг. 


        100 гаруй жилийн түүхтэй Манжуур боомтын хилийн хаалга нь таван удаагийн хөгжил шинэчлэлийн явцыг өнгөрөөжээ.
Ази-Европын алтан гүүр гэгддэг Манжуур боомт нь XVII зууны үеэс Хятад-Оросын хилийн газар болж, 1901 онд баригдан анх Хятад-Оросын төмөр замын Дунчин хэсэг дагуух өртөө байсан бөгөөд 1902 онд уг өртөөг Оросын Засгийн газарт шилжүүлж, Манжуурын өртөө болгон нэрээ өөрчилсөн байна. 1920 онд Хятад, Орос хамтран Манжуур боомтын хилийн хаалгыг байгуулжээ. 1963 онд Манжуурын хилийн хаалгыг өөрчлөн "Дэлхийн хөдөлмөрчид нэгдье" хэмээн хаалган дээр нь сийлжээ. Манжуур боомтын хилийн хаалгыг 1988 онд өөрчлөн шинээр барьж байсан бол 2008 онд мөн шинэчлэн барьж дуусгасан бөгөөд одоо Хятадын хамгийн том хуурай замын боомтын нэг нь болжээ.

 

Зохиогч:Ш.ЦОГЗОЛМАА, Б.СУРНАА
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.