ОХУ цөмийн зэвсгийн туршилт хийхгүй байх гэрээг цуцаллаа

168

ОХУ цөмийн зэвсгийн туршилт хийхгүй байх гэрээг цуцаллаа

 

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн туршилтад хориг тавьсан гэрээг цуцлах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталлаа. Ингэснээр тус өдрөөс эхлэн ОХУ НҮБ-ын хоригоос үл хамааран цөмийн зэвсгийн туршилт хийхэд нээлттэй болж байна. 

1996 онд ОХУ болон АНУ цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар 2000 онд Орос улс үүнийг хууль болгон баталсан ч АНУ хуульчлаагүй аж.

ОХУ-ыг цөмийн зэвсгийн туршилт хийхийг хориглох гэрээг цуцалсныхаа дараа цөмийн зэвсгийн туршилтууд хийх гэж байна гэсэн мэдээллүүд гарсан. Үүнийг Кремлиэс үгүйсгэсэн ч өнгөрсөн сард ОХУ цөмийн зэвсгийн туршилт хийсэн юм. 

Тодруулбал өнгөрсөн сарын эхээр "Burevestnik" нэртэй холын тусгалт, цөмийн хөдөлгүүрт далавчит пуужинг амжилттай туршсан хэмээн мэдэгдсэн. 

Эх сурвалж: The Moscow Times

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.