Б.Мөнх-Эрдэнэ Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

234

Б.Мөнх-Эрдэнэ Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

 

Албанийн Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн X.23-нд эхэлсэн билээ. ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс дэвжээ) эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европийн АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа. Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялж ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.
Б.Мөнх-Эрдэнийг Төгс дэвжээний дасгалжуулагч, ОУХМ М.Баярсайхан удирдан оролцжээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.