Афганистанд дахин газар хөдөлжээ

235

Афганистанд дахин газар хөдөлжээ

 

Афганистанд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алдсанаас хойш хэдхэн хоногийн дараа дахин хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, мягмар гарагт орон нутгийн цагаар 05:10 цагийн орчимд өмнөхтэй адил магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт нь Херат хотоос хойд зүгт 28 км-ийн зайд байсан байна. Сүүлд болсон газар хөдлөлтөөс учирсан хохирлын хэмжээг одоогоор хараахан тогтоогоогүй байгаа боловч бямба гарагт орон гэр нь нурж сүйдсэний улмаас олон мянган хүн гадаа хоног төөрүүлж байгаа аж. Түүнчлэн хөнжил, хоол хүнс болон бусад хангамж хомсдолтой байна.

 

Өнгөрсөн бямба гаргийн өглөө болсон газар хөдлөлт Херат хотоос 40 км-ийн зайд орших Зендажан дүүрэгт болсон юм. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсийн гэрэл зургуудаас харахад хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх аргагүй хэврэг байшингууд бүхэлдээ нурсан байна. Афганистанд газар хөдлөлт байнга бүртгэгддэг бөгөөд ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог Хиндукуш уулын бүсэд их газар хөдөлдөг байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.