Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ы аж үйлдвэрийн үзэсгэлэн болж байна

359

ӨМӨЗО-ы намын хорооны байнгын хорооны гишүүн, Хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мэн Шяньдүнээс Хотын намын хороо болон хотын засгийн газрын нэрийн өмнөөс хурал үзэсгэлэнд оролцож буй зочид, удирдагчид, дотоод гадаадын  найз нөхдөдөө халуун дотноор угтан авлаа. Тэр хэлэхдээ, Түнляо нь Монгол анагаах ухааны чухал газар бөгөөд шинжлэх ухааны судалгаа, үйлдвэрлэл, оношлогоо, эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, чөлөөт цаг зэрэг цогц үйл ажиллагааг хамарсан хятадын (Монгол) эмийн үйлдвэрийн орчин үеийн тогтолцоог бий болгохыг идэвхтэй төлөвлөн ажиллаж байна. Хятад (Монгол) эмийн үйлдвэрийг "үйлдвэрлэл, сурах, судалгаа, хэрэгжүүлэлт"-ийг нэгтгэсэн, "анаах ухаан, эм, эрүүл мэнд, тусламж үйлчилгээ”-тэй орчин үеийн аж үйлдвэрийн кластер болгон хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Ингэснээр нийгэмд илүү ашиг тустай, хүмүүст үйлчилж, хөгжлийг хүчирхэгжүүлж чадна. Түнляо энэхүү ховор боломжийг эрхэмлэж, даруухнаар суралцаж, зөвлөлдөж, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хятад (монгол) анагаах ухааны стандартчилал, аж үйлдвэржилт, орчин үеийн шинэчлэл, олон улсын түвшинд хүргэх үйл явцыг эрчимжүүлж, Хятад (Монгол) анагаах ухааны хөгжилд зохих хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажиллах болно гэв.

Нээлтийн ёслолд ОХУ, Монгол, Япон болон бусад орны анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, улсын холбогдох яам, комисс, ӨЗО-ы бүс нутгийн холбогдох алба, улсын дотоодын анагаах ухааны салбарын эрдэмтэн судлаачид, Хятадын уламжлалт анагаах ухааны магистр, энэ салбарын алдартай мэргэжилтнүүд болон холбогдох үндэстний анагаах ухааны байгууллагууд, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, их дээд сургууль, бизнесийн байгууллага болон бусад холбогдох төлөөлөгчид 300 гаруй хүн оролцов.

Уг үзэсгэлэнгийн гол сэдэв нь "Үндэстний анагаах ухааныг хөгжүүлэх, ялалт байгуулсан хамтын ажиллагааг дэмжих, эрүүл Хятад улс байгуулахад туслах"  болно. 2 өдрийн хугацаатай зохиогдох тус үзэсгэлэн нь нээлтийн ёслол, гол илтгэл, семинар, эрдэм шинжилгээний дээд хэмжээний уулзалт, хөрөнгө оруулалтыг дэмжих уулзалт, гарын үсэг зурах ёслол, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, бүтээгдэхүүний худалдаа, анагаах ухааны материал гэрчилгээ олгох хэвлэлийн хурал болон бусад олон агуулгыг багтаасан байна.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: ӨМӨС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.