ШЕЗ-өөс Мэдэгдэл гаргалаа

811
Шүүхийн ерөнхий зөвлөл таван шүүгчийн мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлжээ ...
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл явцтай холбоотой зарим шүүгч рүү чиглэсэн, тэдний хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан шинжтэй мэдээллийг нийгмийн сүлжээний нэр бүхий хаягаар зориудаар түгээж байна.   
 
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцон нөлөөлөх нь хориотой бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргах эрх нь хэргийн оролцогчдод нээлттэй.  
 
Иймд хууль тогтоомж зөрчин үндэслэл, нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг түгээж, шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. 
 
Цаашид шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдье. 
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.