Хятад улсын экологийн ололт амжилтыг сайшаав

278

 

Хятад улсын дарга Ши Жиньпин таван жилийн өмнө шинэ эринд экологийн соёл иргэншлийг сайжруулах ерөнхий зарчмыг дурдахдаа, экологийн илүү чанарлаг бүтээгдэхүүн бий болгож, ард олны хүсэл, эрэлт хэрэгцээнд нийцсэн үзэсгэлэнт экологийн орчин байгуулах шаардлагыг онцолсон байдаг. ХТРТ-ийн CGTN суваг дэлхийн интернет сүлжээ хэрэглэгчдэд хандаж нийтэлсэн санал асуулгаас үзвэл 90 гаруй хувь нь Хятадын экологийн хөгжил, засаглал, хичээл зүтгэлийг сайшааж, экологийг хамгаалах Хятад улсын үзэл баримтлалыг үнэлж дэмжсэн байна.

   Хүн байгаль эвсэг зохицонгуй орших бодлого нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлтийн шаардлага болж, хөгжлийн шинэ үзэл ойлголтод ногоон хөгжлийг мөн хамруулсан юм. Санал асуулгад оролцогчдын 88.7 хувь нь экологийг хамгаалсан Хятадын ололт амжилтыг сайшааж, 92.9 хувь нь эрчим хүч хэмнэж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгахад гаргасан Хятадын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ.

Мөн санал асуулгад оролцогчдын 91.8 хувь нь эх байгалийг дээдлэх, эх байгальд зохицох, эх байгалийг хамгаалах нь эдийн засаг нийгмийг чансаатай хөгжүүлэхэд хөдөлгөх хүч болно гэж үзсэн байна. Хүрээлэн буй орчныг эдийн засгийн золиос болгож болохгүй гэж 92.6 хувь нь үзсэн байна.

   Экологийн орчны засаглал, хамгаалалт бол дэлхий нийтийн шинж чанартай асуудал гэж Хятад улс үздэг. Хятад улс, дэлхийн олон оронтой хамтын ажиллагаа өрнүүлж буй нь том гүрний үүрэг хариуцлагыг харуулж байна гэж 91.6 хувь нь үзсэн бол 95.2 хувь нь цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхий шинж чанартай асуудлыг хамтран зохицуулахыг улс орнуудад уриалжээ.

Санал асуулгыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос таван хэлний платформд нийтэлж, 24 цагт давхардсан тоогоор 32103 хүн санал өгч, үзэл бодлоо илэрхийллээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.cri.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.