Л.Наранбаатарыг хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ

228

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг бүхий баримтууд "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн ТУЗ-д болон ТӨБЗХ-д хүргэгдсэн байдаг. Тэгвэл тухайн эмэгтэй өнгөрсөн даваа гарагт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас тус хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Хохирогч гэх эмэгтэй уг асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа аж. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.