ЦЕГ: Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон

247

ЦЕГ: Амай буюу Ж.Золбаяр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон

 

Аялагч, олон улс судлаач Амай буюу Ж.Золбаярыг хар тамхины хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энэ сарын 24-ний өдөр дуучин Амай хар тамхи хэрэглэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлсэн. Мөн тухайн иргэний биологийн дээжэд тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэн З нь цахим хуудас дахь өөрийн хуудсаар дамжуулан шууд мэдээлэл хийж "Би энэ бодисыг эрүүл мэндийн шалтгаанаар хэрэглэдэг. Тиймээс хэрэглэж болно" гэсэн мэдээлэл түгээсэн байна.  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хориглосон байдаг.  Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.