Боксын ДАШТ: Л.Алтанцэцэгийн өрсөлдөгч хэн бэ?

367

Боксын ДАШТ: Л.Алтанцэцэгийн өрсөлдөгч хэн бэ?

 

Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий жин тус бүрийн хагас шигшээ тулаанууд өнөөдөр болно. Ялсан тамирчид мөнгөн медалиа халаасалж, алтан медалийн төлөөх тоглолтод гарах юм.

Манай улсаас хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг үдэш 20,30 цагт хамгийн түрүүнд рингэн дээр гарах юм. Өрсөлдөгч нь Мароккогийн Yasmine Mouttaki. Энэ ДАШТ-д марокко тамирчин 3 тулалдсан. Эхлээд Унгарын тамирчныг 5:0, дараа Испанийн боксчныг 4:0, Болгарын Асеноваг 5:0 ялж, хагас шигшээд шалгарсан. 2017 оны Африкийн аварга, 2019 оны Африкийн наадмын мөнгөн медальт тамирчин.

Энэ жингийн нөгөө хагас шигшээд Казахстаны Алуа Балкибекова, Энэтхэгийн  Ниту Гангас нар учраа таарсан. Алуа нь 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн аварга, 2014 оны өсвөрийн олимпын хүрэл медальт. Гангас нь 22 настай залуу тамирчин ч залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.