Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Хорихдоо 20 минут, тайлбар бичихдээ дөрвөн цаг зарцуулсан гэнэ шүү
Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлсэн ч СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байна хэмээн үзэж цагдан хорих арга хэмжээг үргэлжлүүлсэн.
Харин иргэд түүнийг суллахыг шаардаж ХЗДХЯ болон СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэгвэл энэ талаар Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал цахим хуудастаа байр суурта илэрхийлжээ.
"Хорихдоо 20хон минут, тамга тэмдэггүй тайлбар бичихдээ 4 цаг зарцуулсан гэнэдээ. Үлгэрийг бол зохиосон шиг зохиогоо бизээ" гэжээ.