Туркийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлажээ

257

Туркийн сөрөг хүчин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлажээ

 

Туркийн зургаан намаас бүрдсэн эвсэл ирэх тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Кемаль Кылычдароглуг нэр дэвшүүлэхээр болжээ. Өдгөө 74 настай тэрбээр Туркийн хоёр дахь том нам болох Бүгд найрамдах ардын намын дарга юм. К.Кылычдароглу даваа гарагт Анкара хотноо цугласан 2000 орчим дэмжигчдэдээ хандаж үг хэлэхдээ, “Улс орондоо хөгжил цэцэглэлт, энх тайван, баяр баясгалантай өдрүүдийг авчрах нь бидний цорын ганц зорилго юм. Бид зөвлөлдөж зөвшилцөхийн үндсэн дээр улс орноо удирдана” гэж цохон тэмдэглэжээ.

 

Сонгуулийн өмнөх санал асуулгуудын дүнгээр сөрөг хүчний эвсэл эрх баригч эвслээс ялимгүй илүүрхэж байгаагаас харахад хоёр сарын дараа болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиар ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна. Сөрөг хүчин Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эдийн засаг, иргэний эрх, гадаад харилцааны талаарх олон бодлогыг өөрчлөхөө амлажээ. Удахгүй болох сонгуулиар сонгогчид зөвхөн Туркийг хэн удирдахыг сонгоод зогсохгүй, тус улсыг хэрхэн удирдах, эдийн засгийг хааш нь чиглүүлэх, Украины мөргөлдөөн, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг намжаахад ямар үүрэг гүйцэтгэхийг шийднэ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.