Форексын зах зээл дээр ашиг олох хамгийн төгс арга

1 392



Олон хүмүүс Форекст мөнгө хөрөнгө оруулдаг бөгөөд тэд бүгд ашиг олохын тулд арилжаа хийх төгс арга замыг мэдэхийг хүсдэг. Гэсэн хэдий ч энэ нь тийм ч амар зүйл биш, учир нь хөрөнгө оруулалтаа алдах, дансаа хаалгах эрсдэлүүд бий. Энэ нийтлэлд та энэхүү асуултанд хариулт авах болно, учир нь ашиг олох төгч арга гэж байдаггүй - нэг худалдаачинд үр дүнтэй байдаг арга барил нь өөр трейдэрийн хувьд гамшиг болж магадгүй юм.
Мэргэжлийн трейдэрүүдийн өөрийн ажилдаа ашигладаг стратеги, хэв маягыг шинэхэн худалдаачид хэрэглэвэл алдагдалд хүрнэ. Тэд үүнийг хэсэг хугацаанд ашигладаг бөгөөд дараа нь өөрсдийн арга хэлбэрээр арилжаа хийж эхэлдэг. Энэ нь гайхмаар санагдаж магадгүй ч олон хүмүүс өөрийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийснээр сайн ашиг олж эхэлдэг.

Ажлаа битгий төвөгтэй болгоорой

Худалдааны хэцүү төвөгтэй систем нь таныг амжилттай худалдаачин болгож чадна гэж бодож байна уу? Хэрэв тийм гэж хариулж байгаа бол та том алдаа хийж байна. Forex Market оролцогчид өөрсдийн хэв маягийг сонгохдоо маш энгийн худалдааны системийг ашигладаг. Хэрэв танд тусалж болох давуу тал болон сөрөг талын түвшинг харгалзан зөв арилжаа хийж сурсан бол та амархан ашиг олох боломжтой. Гэхдээ харамсалтай нь энгийн худалдааны системийн сайн талыг хамгийн эхэнд хэн ч ойлгодоггүй. Шинэ оролцогчдын хувьд эхний үед хэзээ ч бодит мөнгөөр зах зээл дээр худалдаа хийх ёсгүй.
Эхний ээлжинд нэр хүндтэй брокерыг олж, түүний худалдааны демо дансыг ашиглаж өөрийн худалдааны туршлагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Ямар ч худалдааны систем төгс төгөлдөр биш юм. Өөрийн худалдааны онцлог болон давуу талыг харгалзан үзэж, өөрттохирох хамгийн төгч бөгөөд чанартай худалдааны програмыг хэрэгжүүлж болох хамгийн энгийн стратегийг боловсруулах шаардлагатай. Худалдаа хийх болон ашиг олох хамгийн сайн орчинг бүрдүүлж өгдөг брокерын компанийг сонгосон эсэхээ сайтар шалгаарай. Боломжтой бол худалдааны мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг Rakuten хэмээх худалдааны цахим үйлчилгээнд холбогдож үзээрэй.

Бүх юм таны оюуны чадвараас шалтгаална

Худалдааны ямар хэв маяг таны сэтгэлгээнд тохирч болохыг зөвхөн та л мэднэ. Олон хүмүүс өөрсддөө урт хугацааны стратеги ашиглан худалдааны үйл ажиллагаа явуулах зорилго тавьдаг. Энэ бол ухаалаг шийдвэр гэдэг нь эргэлзээгүй боловч саад тотгорууд түүнийг хэрэгжүүлэх үед гарч ирдэг. Ихэнх трейдэрүүд шинээр эхэлж буй хүмүүс байдаг учраас тэд удаан хугацааны турш тэвчээртэй хүлээж чаддаггүй. Тэд аль болох хурдан ашиг олохыг хүсдэг учраас энэхүү хүлээлтийн хугацаа нь тэдний хувьд маш урт юм шиг санагддаг. Тиймээс тэд богино хугацааны стратеги ашиглан аль болох түргэн ашиг олох аргыг баримталж, эцэс сүүлд нь бүх мөнгөө алдахад хүрдэг. Хэрэв та өөрийн сэтгэн бодох чадвараа сонсож, өөртөө тохирсон худалдааны хэв маягийг бий болгохгүй бол та ч өөрийн оруулсан хөрөнгөө алдах болно. Өөрийн ухаанаа, зөв совингоо сонсоорой. Хэрэв та зан чанараараа тэвчээртэй хүн бол урт хугацааны стратегиа ашиглан худалдаа хийж болно. Энэ тохиолдолд маш их тэвчээр шаардагдах болно, учир нь та аажим ажмаар ашиг олох болно, учир нь эдгээр стратеги нь хамгийн амжилттай аргуудын нэгт тооцогддог. Гэсэн хэдий ч хурдан үр дүнд хүрэхийг хүсч байвал богино хугацааны стратегиудыг ашиглаж болно. Урт хугацааны стратеги нь танд ашиг авчирна гэдэгт зуун хувь итгэлтэй байх боломжгүй юм. Худалдааны сэтгэлгээгээ дагаж, өөрт таарсан худалдааны арга барилыг бий болгох нь маш чухал юм.

Хэр их тууштай ажиллаж байгаагаас таны ажлын үр дүн шалтгаалах болно.

Заримдаа трейдэрүүд маш энгийн стратеги ашиглан дажгүй ашиг олж чаддаг. Хэрэв та өөрийн сонирхож буй чиглэл дээр ажиллах энгийн бөгөөд зөв стратеги боловсруулж чадвал амжилттай трейдэр болж чадна. Зах зээлийн хөдөлгөөний бүдүүвчийг багтаасан олон шалгуур үзүүлэлт бүхий хэцүү төвөгтэй стратеги ашиглах шаардлагагүй. Үнийн хөдөлгөөнийг харуулж байдаг энгийн шалгуур үзүүлэлттэй график ашиглахад л хангалттай байдаг. Хэрэв та энэ салбарт зохих үр дүнд хүрч чадвал ямар ч стратеги дээр амжилтанд хүрч чадна.

Хувийн дэг журам болон арга барил бол амжилтын үндэс юм

Өөрийн арга барилаа боловсруулж, мөн урт хугацааны турш хувийн дэг журмаа чанд баримтлаарай. Амжилт амархан олдохгүй, тиймээс байнга мэдлэгээ дээшлүүлж, туршлагаа ахиулах шаардлагатай.

Зах зээл дээр хэр идэвхитэй ажиллаж байгаагаас таны ажлын үр дүн харагдана

Энэ салбарт ашиг олох бүртээ та тайвширч болохгүй. Энэ зах зээл нь ямар ч үед өөрчлөгдөж болох тул та тогтоосон практикаа хатуу дагаж мөрдөх хэрэгтэй. Ашиг олохын тулд та худалдааны зөв хандлага, тууштай зарчимтай байх хэрэгтэй. Энэ нь таны карьерыг шаардлагатай түвшинд аваачих болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.