С.Бямбацогт: Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

261

С.Бямбацогт: Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулна

 

Засгийн газрын ээлжит хуралдааны талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл дараах өглөө.
 
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийн либералчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, Чингис хаан нисэх онгоцны буудлыг олон улсын агаарын тээврийн зангилаа төв болгох зорилт тусгагдсан байдаг.
Мөн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж аялал, жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгаа уул, уурхайгаас хараат бус болгож солонгоруулах зорилт тавьсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтын хүрээнд бодлогын хувьд томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.
Тодруулбал, 2021 онд 30 гаруй улс руу нислэгтэй байсан бол 2023 онд 50 орчим улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг бий болголоо. Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүллээ.
Тодруулбал, БНСУ-руу 7 хоногт 44 удаа байсан бол 80 хүртэлх нислэг буюу өдөрт 11 удаа, дан ганц Сөүл рүү биш Бусан, Тэгү, Мёонг гэсэн 4 чиглэлд нислэг үйлдэхээр болсон. Мөн Монгол-Япон улс хооронд нислэгийн давтамж долоо хоногт 26 байсныг, 62, Монгол-Тайланд хооронд долоо хоногт 10 байсныг 30 болгож гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн.
Монгол-Турк хооронд 6 байсныг 34, Бээжин хот руу долоо хоногт 42 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүллээ. Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо. Ингэснээр Ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм" гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.