Хакүхо аваргын зодог тайлах ёслолд Монголоос 400 гаруй хүн очжээ

300
Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах, үсээ засуулах ёслол энэ сарын 28-нд Токио хот дахь Кокүгикан ордонд болсон. 
 
 
Энэхүү ёслолд Монголоос 400 гаруй хүмүүс оролцсон байна. Ёслолд  Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг гардуулахаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ оролцсон. Мөн их аваргын  гэр бүл, найз нөхдөөс гадна Монголын улстөр, урлаг соёлын төлөөллүүд бүхий нийт 400 гаруй хүн гурван онгоцоор Японд очжээ. Их аварга Кокүгикан ордонд болсон ёслолынхоо дараа 1000 хүний талархлын хүлээн авалт хийсэн байна. 
 
Кокүгикан ордонд Монгол Улсын төрийн дууллыг МУГЖ Г.Ариунбаатар дуулж, хүлээн авалтад Чингис хаан одонт "The Hu" хамтлаг ая дуугаа өргөжээ. Хакүхо аваргын хувьд Монгол сумочдоос анх удаа мэргэжлийн сумо бөхийн дэвжээг буюу  "Миягино" дэвжээг өвлөж авч байгаа юм.
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/546886
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.