Оны эхээр БНХАУ-аас 224 автобус орж ирнэ

361

Оны эхээр БНХАУ-аас 224 автобус орж ирнэ

 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаар есөн асуудал хэлэлцжээ. Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг  бууруулах тухай хууль болон дагалдах хуулиудын төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Мөн  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрүүдийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өглөө.  Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос дараах шийдвэрүүдийг гаргажээ.

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар 12 дугаар сарын 5-ны өдөр буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг Энхтайвны өргөн чөлөө дагуу явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг  холбогдох албан тушаалтнуудад  нь үүрэг болголоо. 

 -Олон улсын банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд явж байгаа BRT төслийг урагшуулах ажил эхэллээ. Уг төслийн зээлийн санхүүжилтыг УИХ-р соёрхон батлуулахад бэлтгэх.

 -Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус орж ирнэ.

-Тээврийн хэрэгслийн "Цахим гэрчилгээ" RFID төсөл амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим уулзварт   380 гаруй тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 оны эхний улиралд замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо

 -Улаанбаатар хотод гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд барих ажлыг шуурхай шийдвэрлэхээр боллоо. Нийслэл хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулж, авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийн эсрэг арга хэмжээ авахад энэ ажил чухал үр дүнтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр санхүүгийн асуудал нь шийдэгдсэн.

 - Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Үндэсний хорооны богино болон дунд хугацааны төлөвлөгөөгөө эрчимжүүлэх, хэрэгжүүлэх чиглэлийг ажлын хэсгүүдэд өглөө.

-Нийтийн тээврийн үйлчилгээг цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн явуулж болох санал боловсруулах ажлын  хэсэг байгууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.