Монголчууд Украины дайны тухай & Оросын цэргүүдийн сэтгэл санаа нойл

333

Монголчууд Украины дайны тухай & Оросын цэргүүдийн сэтгэл санаа нойл

 

Нийгмийн цахим сүлжээнд ил явж байгаа мэдээнээс санаандгүй түүвэрлэн өөр өнцгөөс мэдээлэл хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь огтоос тусгагдаагүй, зөвхөн facebook, twittеr-т бичигдсэн монгол иргэдийн байр суурь, мэдээлэл нэр хаягтайгаа байгаа болно.
 
 
Оросын гэх юм ер нь манайд хэрэггүй юм биш үү! Цаана чинь Украины Ерөнхийлөгч Зеленский:-Оростой байснаас гэрэл цахилгаангүй харанхуй байсан нь дээр. Оростой байснаас газар нутагтайгаа байсан нь дээр гэсэн сонголтыг хийж байна шүү.
Ийм армитай байж, баруун маруунтай байлдаагүй нь яамай даа оросууд. Байлдсан бол Гөлөгөө яалаа гэдэг шиг юм болох байж.
Орос Украины армид цэргийн техник нийлүүлдэг хамгийн том улс болжээ.Тэгээд бүгд үнэгүй. Нэг бол төмөр хайлуулах үйлдвэрийн сайхан түүхий эд болох нь ээ.
 
                                                                                                                                - Д.Батбаяр
 
Ухарч эх орон руугаа гүйж байгаа Орос цэргийн урдаас генералууд нь Чечениүдийг тосч тавиад өөрсдийнхөө цэргийг хядуулж байгааг юу гэж ойлгох уу? Ер нь юуны ч төлөө тулалдаад хэдэн арван мянгаараа үрэгдчихэв дээ, Орос цэргүүд?
Харьковын хамгийн том ДЦС руу цохилт өгч байгаа нь иргэдийг олноор нь цахилгаан, дулаангүй болгохыг хүссэн Оросын терроризм юм.
 
Ийм хорлон сүйтгэлдээ зориулж 100 сая $-ын пуужин харвасан гэнэ. Тэхээр хохирогч нь Орос өөрөө. Дайны дараа төлөөсөө нугалж төлнө. Дахиад Орос хохирно. Шархадсан баавгай энэ мэтээр дайраад байвал бүрмөсөн хавцал руу унаж магадгүй.
 
Мэдээлэлийн орон зай дахь Украины амжилт, Оросын чимээгүй, тодорхойгүй, удирдлагагүй мэт ухралт хохирол.
Украин гуравхан хоногийн дотор Оросын эзэмшилд байсан өөрийнхөө нутаг дэвсгэр рүү 80 гаруй километрийн гүнд нэвтрэв.
Дайн дуусахаар Украинаар хөндлөн гулд аялаж үзнэ гээд шийдсэн байгаа.
 
                                                                                                                            - Иргэн Үүлэнсолонгo
 
Орос-Украины дайн Монгол Улсад, Монгол хүнд тийм сайхан хүсүүштэй зүйл биш. Гэхдээ хэт том утгаараа бол 50 000 залуухан орос үхнэ гэдэг хойч үеийн 100 000-150 000 түрэмгийлэгч Орос төрөхгүй гэсэн үг. Орос улсын хүч чадал сулрана гэдэг бас ч тийм муу үзүүлэлт манай хувьд биш юм даа.
Нөхөр Эрдэнэчулуун ОХУ өөрийнх нь улс оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуудал аминд тулсан асуудал болсон болохоор Украин руу эзлэн түрэмгийлэх, энгийн номхон ард иргэдийг олноор нь алж хядах, хот балгасыг сүйтгэх дайн хийж байгаа нь туйлын зөв шүү дээ гэж ярилаа. Эрүүл үү?
 
Бид одоо хүчний байгууллагын офицерүүдээ дарангуйллын дэглэмтэй Орос, Хятад хоёрт бэлдэхээс онцгой тод татгалзах ёстой. Гэхдээ Засгийн эрхэнд коммунистууд байгаа болохоор бүтэхгүй л байх л даа. 
 
Геополитикийн сонирхолтой орон зай үүсч байна даа. Одоо л Орос, Хятад хоёр дээр дөрөөлдөг цаг. Энэ хоёрын нэгээр нь мөнгийг нь гаргуулж нэгээр нь бариулаад Эгийн голын станц босоод ирэхийм биш үү?                         
 
                                                                                                                             -  Ц.Эрдэнэбат
 
Орост Пунины төгсгөл ирлээ. Энх амгалан тогтох, иргэний дайн руу хальтрахын заагт байна. Харин манайхны дайнд хөөрөгчид, дайныг дэмжигчид, Путиныг магтан дуулагчид юу бодоцгоож байдаг юм болдоо? Ялангуяа даган дуурайгчид, эх орноо хорлогчид?!
 
                                                                                                                       - М.Чимэддорж
 
Оросын пуужингийн нөөц дууссан, одоо 200 гаруй Искандер үлдсэн гэж Украины тал мэдэгдэж байна лээ. Одоо хүнд зэвсэг нөөц дууссан, цэргүүдийн сэтгэл санаа нойл, бараг 11 сар хүртэл тэсэж чадах уу гүй юу болчихож.
Оросын арми Кременна хотоос зугтаажээ. Украины арми хойд зүгээс Северодонецк руу ойртож чадна. Хоёр хотын хоорондох зай 25 км.
 
                                                                                                                      - иргэн Алтан
 
Вовчанск тосгоныг чөлөөлжээ. Украины армийн хувцас НАТО стандарттай болжээ. Авилгад идэгдсэн фашист оросын хувцас гэж пөөвийсөн юмнууд л харагдах юм.
За Монголчууд Минь ШХАБ, Евроазийн Эдийн Засгийн Холбоо, Гаалийн Холбооноос хол байхад аяндаа болно доо.
Оросын Суртал ухуулагч Маргарита Симонян гэнэт Орос, Украинчуудын эв нэгдлийн талаар яриад эхлэж!!! Өмнө нь тэр аугаа Орос улс Украиныг хоёр өдрийн дотор ялна гэж хашгирч байсан.
Украины дайн биднийг дайснаа таньж мэдэхэд их тус болж байна даа.
                                                                                           
                                                                                                                   - иргэн Батдорж
 
Эзлэн түрэмгийлэгч, фашист Орос, Авторитар Хятад, Казахстан, Исламын шашинтай, бөөн үймээн самуунтай Станууд, Хоорондоо дайн байлдаан, асар их зөрчилтэй Энэтхэг, Пакистан, Ийм юм нийлсэн жонхуунд бидний толгойг аваачиж дүрэх гэж улайрдаг гарууд Монголд байдаг нь аймаар!!!
Европын Холбооны 9 орон оросуудад жуулчны виз олгох бичиг баримтыг хүлээн авахаа зогсоов. Латви, Литва, Эстони, Польш, Чех, Словак, Дани, Бельги, Нидерланд зэрэг улсууд жуулчны виз олгохдоо оросуудын бичиг баримтыг хүлээн авахаа больсон гэж ОХУ-ын Тур операторуудын холбооноос мэдээллээ.
Жижиг байж болно, өнөөдөртөө ядуу зүдүү байж болно, гэвч өөрийн хүсэл зоригоор амьдрах тэр эрх чөлөө ийм үнэтэй! Нулимс гарлаа.
 
Ямар ч үед фанатлан дэмждэг Монгол дахь оросын дэмжигчдийн хувь олон жилийн турш +60% байж ирсэн. Харин одоо 23% болж буурсан судалгааны дүн харлаа. Монголчуудын оюун санаанд асар том өөрчлөлт гарч байна.
 
Оросууд ялагдалдаа хорсоод Харьковын инженерийн дэд бүтцийг пуужиндаж сүйтгэсэн ч усан хангамж болон метроны үйлчилгээг сэргээж чаджээ. Оросын пуужинд сүйдсэний улмаас 9 сая хүн тог цахилгаангүй болоод байгаа.
Тува, Буриадад оросуудад дургүйцэх хандлага нэмэгдсэн. Буриадын нэр нөлөө бүхий иргэдийг баривчилж эхэлсэн. Цэргээс зугтаалгаж хүүхдүүдээ Монголд оюутны халхавчаар олон зуугаар нь байршуулж эхэлсэн. Ийм байхад Хийн хоолой Оросын өгсөн гэрийн даалгавар гээд үхэртээд сууж байдаг.
Украины сөрөг давшилт зарим газраар хил дээрээ ирлээ. Оросын дотоодод Путиныг эх орноосоо урвасан гэж шүүхийг шаардаж эхлэв. 2022 он гарсаар Оросоос хэдийнэ +2.0 сая иргэн нь орхиж явсан. 1-р сараас нэмэлт 140к шинэ цэрэг татлага эхэлнэ. Орост хүнсний үнэ нугарч нэмэгдсэн.       
                                               
                                                                                                               - Г.Ганбат
 
Украинчууд Изюм, Купянск, Балаклея хотуудыг чөлөөлсний дараа Рамзан Кадыров Оросын цэргийн тусгай ажиллагаанд алдаа гарсныг шүүмжилжээ. Чечень ОХУ-ын засгийн газраас жилд 3.8 тэрбум доллар татаас авдаг гэдэг. Путиныг тойрон хүрээлэгчид Оросын баялгаас чамгүй хуссан гэдэг дээ.                                                    –
 
                                                                                                                  иргэн Ганбаяр
 
2014 онд путлер фашистууд Украины улс төр тогтворгүй байсан үеийг далимдуулан Крымийн хойгийг 2 хоногийн дотор гэнэдүүлэн гэнэт булаан эзлэв. Энэ үед Украин улс төвийг сахисан өөрсдийн цэрэг армигүй шахуу тариа ногоо тарьсан амар тайван улс байлаа. Бусдын газар нутгийг эсэргүүцэлгүй шахам эзэлж авсандаа бардсан урамшссан шунасан фашистууд одой зэрэмдэг чөтгөр путлер энэ удаа Украиныг 3 хоногт эзэлхээр дайрав. Одоо юун 3 хоног 50 мянган орос цэрэг там руу тонилоод байна. Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ гэж Украинчууд эрслэн бослоо. Эртний Доны атаман Козакуудын үр хойч Украинчууд фашист чацгануудыг одоо бол жинхэнэ там руу нь тонилгож байна даа. Дайн дууссаны дараа Украин цэрэг армиар дийлдэшгүй Европын хүчирхэг улс болох нь тодорхой боллоо.
 
                                                                                                                        - Ж.Оргил
 
Литвагийн ГХЯ-ны сайд Габриелиус Ландсбергис: - Украиныг газрын зургаас арчих Путины геноцид төлөвлөгөө бүтэлгүйтэв. Түүнд хэлэлцээ хийх ямар ч боломж байхгүй. Тэр ямар ч болзолгүйгээр бууж өгснөөр дайн дуусах ёстой. Украины баатрууд өдөр бүр бидний хүлээлтээс илүү ихийг хийж байна.      
 
 
                                                                                                                 - Б.Болдмаа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.