З.Нямцэвээн: Улаанбаатар хотын хэмжээнд эрчим хүчний ачаалал аваарын нөхцөлд байна

284

Нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын талаар НИТХ-аар хэлэлцэж байна. Энэ үеэр холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн “Улаанбаатар хотын хэмжээнд дулааны дөрвөн томоохон эх үүсвэрт суурилагдсан эрчим хүчний ачаалал өнөөдрийн байдлаар аваарын нөхцөлд 36.5 хувийн буюу 882Ккал/цагийн хэтрэлттэй байна.
Энэ жил Эрчим Хүчний Яамны захиалгаар Дэлхийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд гурван том магистралийн өргөтгөл, шинэчлэл хийгдэж буй. Гурав болон тавдугаар магистралийн ажлын явц хэвийн.
Харин наймдугаар магистраль буюу Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын 12 дугаар хороо, III эмнэлгийн орчмын  хэрэглэгчдийн дулааны шугамын ажил удаашралтай/45%-тай/ явагдаж байна. Удаашрлын шалтгаан нь бараа материалын татан авалттай холбоотой. Дулааны шугамд шаардлагатай бараа материал есдүгээр сарын 5-нд вагонд ачигдсан, материал ирчихвэл ажил шуурхай хийгдэхээр бэлтгэл хангагдсан” гэв.
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны хэрэглэгчдийн халуун, хүйтэн ус маш их зэвтэй гарч байгаа асуудалд “2022 оны долдугаар сарын 5-ны өдөр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, газар дээр нь төвлөрсөн шугамын угаалга хийгдсэн. Арын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дотор систем болон дамжуулах шугамыг угааж, цэвэрлэсэн. Эхний байдлаар үр дүн гарсан. Шинэ шугамуудын металлын болон усны шинжилгээг гурван итгэмжлэгдсэн лабораторид өгсөн, хариу нь гараагүй.
Урьдчилсан дүгнэлтээр хэрэглээний усны төвлөрсөн шугам дээгүүр өндрийн кабель татсан, цайран түрхлэг бүхий труба хийсэн зэргээс зэврэлт үүссэн байна” хэмээн мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.