Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.
Уг захирамжид Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоожээ. Үүнд:
1/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
3/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4/ “"Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
6/ “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
7/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
8/ “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
9/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
16/ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
17/бусад.
Түүнчлэн захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.