Хүүхэд, залуучуудад эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн талаар сурталчлан таниулна

93

Монгол Улсын Соёл, Урлагийн их сургууль, Монголын Залуучуудын Холбоо хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний нэгдмэл үнэт зүйлийн мөн чанарыг ойлгуулах, эх хэл, үндэсний түүх, соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, ёс суртахуунтай эх оронч иргэн болгон төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх, соёлын салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, давтан сургах, мэргэшүүлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МЗХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, Соёл, Урлагийн их сургуулийн Дэд захирал Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн Уран бүтээл хамтын ажиллагааны газрын дарга Э.Зулцэцэг, СУИС-ийн Оюутан хөгжлийн газрын дарга Б.Болормаа, МЗХ-ны Харилцаа Хамтын Ажиллагааны газрын дарга Э.Мөнхбаясгалан нар оролцжээ.
Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо Гүйцэтгэх хороо
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.