АНУ-д Оросыг үзэн ядах давлагаа эрчимжиж байна: Орос нэртэй газрын эзэд рүү дайрч байна

326

АНУ-д Оросыг үзэн ядах давлагаа эрчимжиж байна. “Орос” гэсэн үгтэй эсвэл Оростой ямар нэгэн байдлаар холбоотой газруудын эзэд заналхийлэлд олноороо өртөж, украинчуудыг өрөвддөг, ОХУ-ыг үзэн яддагаа ярьсан ч нэмэр болохгүй байгаа аж.
100-гаад жилийн түүхтэй Нью-Йоркийн домогт “Русская чайная” гэдэг газар ч үүнийг тойроод өнгөрсөнгүй. Украины нөхцөл байдлаас өмнө энэ газар нутгийн иргэд төдийгүй жуулчдын хайрыг татдаг газар байсан бол өдгөө энд бараг хүн орж ирэхээ больжээ.
Большевикуудаас зугтан цагаачилсан хүмүүс үүсгэн байгуулсан нь үнэн ч рестораны эздийн дунд өдгөө орос хүн огт байхгүй. Гэсэн ч энэ нь тэдэнд огт хамаагүй ажээ. Рестораны эзэд “Украинтай эв санаа нэг” хэмээн сайтдаа зарлаж, оросыг эсэргүүцэл мэдэгдэл хийгээд ч нэмэр болсонгүй.
Энэ газрыг түүхэн гэж нэрлэдэг нь учиртай. Нэгэн цагт энэ газраар зураач Сальвадор Дали, бүжигчин Жорж Баланчин, хөгжмийн зохиолч Леонард Бернстайн үйлчлүлж байсан бөгөөд рестораны дотоод засал Америкийн алдарт «Тутси» зэрэг кинонуудад гарч байжээ.
Үүнээс гадна Остин, Вашингтонд байдаг “Русский дом” нэртэй ресторанууд оросыг үзэн ядагчдыг халдлагад өртөж, Сан-Диегогийн “Пушкин” хэмээх газар ч АНУ-д үйл ажиллагаа явуулах аргагүй болжээ. Рестораны рейтинг хэрэглэгчдийн сэтгэгдэл дээр шууд унаж, эзэд, захиргаа нь ойрын хугацаанд дайран орно гэсэн заналхийлэлд өртөх болжээ. – Манай ажилтнуудын тал нь украинчууд. Би тэднийг ар гэрийнхэндээ явуулаарай гэж нэмэлт мөнгө өгсөн хэмээн рестораны эзэн Айк Газарян ярьжээ. Гэсэн ч мэдээж хэн ч түүнийг сонсохыг хүсэхгүй байгаа аж.
Эх сурвалж: KP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.